Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Мохсен Бахтиартай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагаа, худалдаа экспортыг нэмэгдүүлэхээр боллоо. Тодруулбал уулзалтын үр дүнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, элчин сайд Мохсен Бахтиар нар хоёр улсын Засгийн газар хоорондын агаарын болон автотээврийн харилцааны хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн тохиролцохоор болов.
Исламын Бүгд Найрамдах Иран Улс бол Монгол хонины махны гол худалдан авагчдын нэг. Монголын эко, амт чанар сайтай махыг өндрөөр үнэлэгддэг. Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол Улсаас хонины махыг шинээр нь экспортолж, Иран Улсаас төрөл бүрийн жимс, ногоо болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн хурдан шуурхай импортлох боломжтой болно.
Ингэснээр хоёр улс экспортоо нэмэгдүүлж, манай хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулна. Хоёр улсын Засгийн газар Автотээврийн харилцааны хэлэлцээр байгуулбал Монгол Улс болон БНХАУ, ОХУ-с Иранруу дөт замаар холбогдоно. Иран Улсын Бандар Аббас боомтоор дамжуулан Монгол Улсын баруун бүсийн экспорт, импорт, транзит ачаа барааг шууд тээвэрлэнэ. Ташрамд дурдахад, Иран Улстай автотээврийн хэлэлцээр байгуулснаар Европ-Турк-Иран-БНХАУ (Өрөмч)-Монгол (Ховд), холимог тээврээр Европ-Турк-Иран (Бандар Аббас боомт)-БНХАУ (Тяньжин боомт)-Монгол Улсын Замын-Үүд боомт гэсэн гарцтай болох юм
| Иран Улстай автотээврийн хэлэлцээр байгуулж, хонины махны экспортоо нэмэгдүүлнэ |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |