Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдоор ахлуулсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны баг Говь-Алтай аймагт ажиллаж байна. Хөдөөгийн иргэд тэр дундаа алслагдсан сумдын малчдыг эрт илрүүлэгт хамруулах ажлыг идэвхжүүлэх зорилгоор лавлагаа шатлалын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн хамтарсан багийг аймгуудад ажиллуулж байгаа юм.
Энэ удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар, судлалын үндэсний төв болон хувийн хэвшлийн “Клинико-мед” эмнэлгийн 40 эмч, сувилагч, техникч, лаборантаас бүрдсэн баг Говь-Алтай аймгийн 17 сумын иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношлогоонд хамруулах ажлыг энэ сарын 9-нөөс эхэлсэн. Одоогийн байдлаар 1800 орчим иргэнийг эрт илрүүлэг, үзлэг оношлогоонд хамруулаад байгаа тухай мэдээллийг Говь-Алтай аймгаас ирүүллээ.
Монгол Улсын Засгийн газраас Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарч, эрт илрүүлгийн үзлэгийг 2022 оны тавдугаар сарын 1-нээс улс орон даяар явуулж эхэлсэн. Энэ сарын эхний байдлаар 1.2 сая гаруй хүн эрт илрүүлэгт хамрагдсан дүн мэдээ бий. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 37 орчим хувь эрт илрүүлэгт хамрагдаад байна.
Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэгт иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарч, бүх шатны эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн удирдлага хамтарч ажиллахыг зөвлөж буй бөгөөд Эрүүл мэндийн сайд 2023 оны долдугаар сарын 17-нд улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эрчимжүүлэх тухай А/256 тоот тушаал гаргасан. Уг тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутагт явуулын баг гарган ажиллуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр хангаж байгаа юм.
| Говь-Алтайд ажиллаж буй эрт илрүүлгийн баг 1800 хүнийг үзлэгт хамрууллаа |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |