Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн дуудлага, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд түргэн шуурхай явуулж, иргэдийн зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирол нөхөн төлүүлэх боломжийг хангах зорилготой “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн Газрын Гишүүн, Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Б.Энхбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нь энэ оны 11 дүгээр сарын 03-наас 12-ны өдрийн хооронд 102 тусгай дугаарын утсаар интернет банкны халдлага цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, фэйсбүүк цахим халдлагад өртөж их хэмжээний мөнгөө алдаж хохирсон иргэдийн нийт 81 дуудлага, мэдээлэл хүлээн авч, арилжааны холбогдох банкнуудтай хамтран, нийт 74,500,000 төгрөгийн хохирол учирсныг шилжилт хөдөлгөөнийг нь нэн даруй, шуурхай хязгаарлан гэмт үйлдлийг таслан зогсоож, гэмт этгээдүүд гэмт хэргийн замаар олсон мөнгөн хөрөнгийг завших, иргэдэд хохирол учрахаас сэргийлж ажилласан байна.
Ийнхүү Цагдаагийн байгууллагад Прокурорын байгууллага, арилжааны банк, үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч нараар бүрдсэн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв нээгдэж, 102 тусгай дугаарын утсаар болон фейсбүүкийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв пэйж хуудсаар дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллаж эхэллээ.
| “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |