Бид тус аяны талаар “Сонгогчдын боловсрол” ТББ-ын төслийн менежер Д.Элбэрэлээс тодрууллаа.
Тэрбээр “Манай “Сонгогчдын боловсрол” ТББ үйл ажиллагаагаа явуулаад 30 гаруй жил болсон байна. Сүүлийн жилүүдэд залуучууддаа сонгогчдын боловсрол, ардчиллын боловсролын талаар мэдээлэл олгох, түгээх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Энэ удаагийн “Номын баяр”-ын өдөрлөгт “Оролцон төлөөлье” аяныхаа хүрээнд оролцож байна. Сонгуульд хариуцлагатай, мэдрэмжтэй байх шаардлагатай бидэнд бий. Тэр тусмаа хүйсийн тэгш эрхийг хангах тал дээр бид мэдээлэл мэдлэг өгөх зорилготой ажилладаг. "Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хариуцлагатай ашиглая" гэх уриалгыг нийтэд түгээхээр ажиллаж байна.
Та бүхэн манай 99 дүгээр асарт зочилж, шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцооны талаар мэдээлэл авах, “Дата үзэсгэлэн” үзэх, “Хариуцлагатай сонгогч”-ийн болон “Шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдээ дэмжье” аянд нэгдэх, хөгжөөнт тоглоом тоглох, сонирхолтой сонжоо бөглөх, явуулын номын сангаар үйлчлүүлэх боломжтой. Мөн идэвх, оролцоогоо үнэлүүлж, урамшууллын бэлэг аваарай. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих аянд идэвхтэй оролцож байгаа хүмүүст баярлалаа” гэлээ.



| Д.ЭЛБЭРЭЛ: СОНГУУЛЬД ХҮЙСИЙН ТЭГШ ЭРХИЙГ ХАНГАХАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА |
|
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |