Хан Хэнтийн ДЦГ-ын хамгаалалтын захиргаа хязгаарлалтын бүсэд байрлалтай Асралт хайрхан болон түүний орчимд ШУА-н ботаникийн хүрээлэн болон төрийн бус байгууллага олон улсын төсөл хөтөлбөрийн судлаачидтай хамтран ажиллалаа. Асралт хайрханы орчим дахь ургамал, мөөг, хөвд, хаг, жижиг нууруудын шавж болон шувуу, уулын туурайтан болон махчин амьтад, хуш модны самрын ургац тогтоох зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэлээ.
БОАЖ-ын сайдын 2023 оны А/183 дугаар тушаалаар батлагдсан Асралт хайрхан уул орчмын аялал, жуулчлалын зам, чиглэлийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй зорчих, аялах нөхцөл, боломжийг хангах зорилгоор тэмдэг, тэмдэглэгээ хийх, амрах цэгийн байршлыг тодорхойлох судалгааны ажлыг “Мазаалай аялагч клуб”-тэй хамтран зохион байгууллаа.
Ноён уулын газар нутгийн зураглал гаргах, эрсдэлийн үнэлгээ, мэдрэгч төхөөрөмжийн дата, мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсруулах /Earth Rangers/ ажлыг гүйцэтгэж байна. Мөн Ноён уулын дархан цаазат газрын хяналтыг сайжруулах ажлын хүрээнд хийгдэх байгаль хамгаалагчийн хяналтын постууд болон мэдээллийн самбар, хилийн багана нэмж хийх газруудын байршлыг газар дээр нь нарийвчлан тогтоож мэдээллийн санд оруулав
| Асралт хайрханы орчим дахь ургамал, амьтад болон хуш модны самрын ургац тогтоох судалгааны ажлыг гүйцэтгэлээ |
|
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |