Манай улсад Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх суурь баримт бичиг, эрх зүй, бүтэц алга байна. БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлагын /ШХА/ хамтран хэрэгжүүлж буй ТХБ-II төслөөс “Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОАЖЯ, БШУЯ, ЭЗХЯ, СЯ, БЕГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, ШХА, ТХБ-II төслийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, төслийн орон нутгийн түшиц байгууллага БОМСТ ТББ-ын төлөөлөл оролцож ТХБ-II төслийн сайн туршлагуудтай танилцуулцан ТХБ-ыг үндэсний түвшинд институтчилэх үзэл баримтлалын хүрээнд санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх Австри, ХБНГУ зэрэг орны ТХБ-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй туршлагаас танилцуулсан юм. Австри улс "ТХБ-ын стратeги"-аа 15 жилийн өмнө, 2008 онд баталж хүйсийн тэгш эрх, жeндэрийн асуудал, эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо хамгаалах, хөдөөгийн хөгжил, хүмүүнлэгийн болон энх тайвны аюулгүй байдал, тогтвортой хэрэглээ, соёлын олон талт байдал, хотуудын тогтвортой хөгжил гэсэн үндсэн асуудалд төвлөрч байжээ. ХБНГУ-д муж улс тус бүрдээ ТХ, ТХБ-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого, бүтэцтэй. Тухайлбал Хэссэн муж "Дугуй ширээ"ний загвар бүхий зөвлөлтэй. НҮБ-ын ЮНEСКО, эрдэмтэн судлаачид, яамны төлөөллүүд тус зөвлөлийн зөвлөхөөр ажилладаг бол гишүүд нь төр, ТББ -ын төлөөллүүдээс бүрддэг байна.
Харин манай улсын тухайд Тогтвортой хөгжил /ТХ/, Тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх суурь баримт бичиг, эрх зүй, бүтэц алга байна. 2018 онд батласан “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” өнгөрсөн жил хэрэгжиж дуусчээ. Эхний ээлжинд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, ТХ, ТХБ-ын үзэл санааг хэрэгжүүлэх, хариуцах бүтцээ бий болгож, стратеги төлөвлөгөө, замын зураглалаа гаргах шаардлагатай байгааг ТХБ-II төслийн баг, судлаач, мэргэжилтнүүд онцолж байлаа.
Тухайлбал судлаач доктор, профессор Ш.Батсүх “Монгол улсын ОУ-ын хамтын нийгэмлэгийн өмнө 2030 он хүртэл хүлээсэн үүрэг бий. Үндэсний түвшинд ТХ, ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, институтчилэх, ололт амжилтаа бэхжүүлэх үүрэг бий. Тиймээс 2030 он хүртэл ирэх найман жилд эдгээрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар өнөөдрийн хэлэлцүүлгээр санал солилцлоо. Боловсролын ерөнхий хуулийн төсөлд “бүх шатны сургуулиудын сургалтын агуулгад Тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгана” гэж оруулсан байсан. УИХ-аар хэрхэн батлагдахыг мэдэхгүй. Гарсан саналуудыг тусган ирэх таван сард Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна” гэлээ.
ШХА-ийн Хамтын ажиллагааны газрын үндэсний төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах зохицуулагч А.Заяасайхан "Бид энэ чиглэлд яаравчлахгүй бол тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх тал дээр бусад орноос хол хоцрох нь. Энэ бол дан ганц байгаль орчны, боловсролын салбарын асуудал биш юм. Хамтаараа, бүхлээрээ ажиллаж байж үр дүн хүрдэг, ТХБ-ыг бүх нийтийн үйл хэрэг болгох, түүнчлэн бүх шатанд интеграцчилах арга аргачлал нь ч ийм. Энэ чиглэлээр ШХА цаашид дэмжиж ажиллахад бэлэн байна" гэж мэдэгдлээ.
| Манай улсад Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх суурь баримт бичиг, эрх зүй, бүтэц алга байна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |