Батлан хамгаалахын сайдын дэргэдэх “Иргэний зөвлөл”-ийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн гуравдугаар сарын 21-ний өдөр "Төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын ёс зүй" сэдэвт сургалтыг хурандаа Г.Ган-Эрдэнэ захирагчтай Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0151 дүгээр ангид зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь цэргийн алба хаагчдад сэтгэл зүй, ёс суртахуун, харилцаа хандлага, төлөвшилд дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх, зорилготой бөгөөд Хилийн цэргийн ангид анхлан зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Сургалтын хүрээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны мэргэжилтэн хошууч А.Октябрь Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа болон "Иргэний зөвлөл"-өөс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Тэрбээр "Зөв харилцаа-зөв хандлага" цахим нөлөөллийн аяны хүрээнд богино хэмжээний дүрс бичлэгийг үзүүлж, мөр зэрэгцэн алба хааж байгаа залуу офицер, ахлагч нарт хандлагаа өөрчилж, хариуцлагаа дээшлүүлэн ажиллахыг онцолсон юм.
Сургалтын төгсгөлд ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Олон Улсын харилцаа нийгмийн удирдлагын тэнхимийн дэд профессор, багш П.Мөнхтөр, Иргэний зөвлөлийн гишүүн төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат нараас бүрдсэн илтгэгчид Хилийн цэргийн алба хаагчийн ёс зүй, дархан хил дээр ажиллаж амьдран үүрэг гүйцэтгэх сэтгэл зүй, манлайллын талаар сонирхолтой мэдээлэл хүргэж, харилцан яриа өрнүүллээ.
Мөн энэ үеэр ЦДБЭЧ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо өргөн барьсан ба Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Ган-Эрдэнэ эрдэмтэн багш, төрийн шагналт, ажлын хэсгийнхнийг сонирхолтой ярилцлага өрнүүлсэнд талархал илэрхийлж, энэхүү үнэтэй сургаалийг ажил, амьдралдаа мөрдлөг болгох нь алба хаагчдадаа уриаллаа
| "Төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын ёс зүй" сэдэвт сургалт боллоо |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |