.jpg)
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Бид ДЭМБ-тай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, цаашид өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа билээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Ковид-19” цар тахлын тархалтыг хумих, эмнэлгийн тусламжийг нийтэд хүргэхэд бидэнтэй нягт хамтран ажиллаж, бүх талын дэмжлэгийг үзүүлсэнд талархал илэрхийлье. ДЭМБ-ын тусламжтайгаар манай улсын иргэд амьдралын хэвийн горимд шилжих боломжтой болж, өдгөө бид цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгохын төлөө зорин ажиллаж байна. Цаашид нийслэл хотын зүгээс ДЭМБ-тай нийгмийн үр өгөөжтэй, хүртээмжтэй төсөл, арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд бидний зүгээс хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэхэд таатай байна.
Нийслэлийн зүгээс ДЭМБ-тай дүүрэг, хороод дахь анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах саналаа уулзалтын үеэр уламжлав.ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте “Хотжилт нэмэгдэж буй энэ цаг үед эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээ илүү сайжрах ёстой. Иймд хамтын ажиллагааны саналыг бүх талаар дэмжин, онцгой анхаарч ажиллана” гэсэн юм. Мөн тэрбээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, агаарын бохирдлоос сэргийлэх, ундны усны аюулгүй байдлыг хангах зорилготой “Эрүүл хот” хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.
Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагаанд бүх талаар дэмжин ажиллахаа харилцан илэрхийлсэн юм.
| ДЭМБ-ын суурин төлөөлөгчтэй хамтын ажиллагааны талаар санал солилцжээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |