Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 19 настай Д.Мөнгөнтуяа гэх охин "Хоёр найзтайгаа уулзана" гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл алга болсон охиныг хөнөөж, цогцсыг нь шуудайнд хийгээд нуусан байжээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө сураггүй алга болсон М-ийг эрэн сурвалжлах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж А нь М-ийн амь насыг хохироож, цогсцыг нуусан байсныг олж тогтоожээ. Улмаар мөрдөн шалгах ажилллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж байна.
Түүний ээж бидэнд мэдээллэхдээ"Миний охин нэгдүгээр сарын 28-ны 20:40 цагийн үед “Хоёр найзтайгаа уулзчихаад ирье” гээд гэрээсээ гарсан юм. Хоёр найз нь манай хамаатны хүүхдүүд болохоор тэд жинхэнэ найзууд гэсэн үг. Тэгээд ирэхгүй цаг орчим болохоор нь утас руу нь залгаж асуутал “Хоёр найзтайгаа гадуур явж байгаад очъё” гэсэн. Гэтэл тухайн үед хоёрдугаар сургуулийн үйлчлэгч Одмаа гэх эмэгтэй охиныг минь бааранд дуудсан байсан. Түүний бичсэн чатыг цагдаа нар эрэн хайх ажиллагааны үеэр ил болгосон. Тэгээд охин минь хоёр найзтайгаа түүний дуудсан бааранд очсон байсан. Гэтэл тэнд нь Одмаагийн найз болох Цэнгэл сумын цагдаагийн төлөөлөгчийн орлогч Баярсайхан, Цэнгэл сумын багийн дарга гэх хоёр залуу байсан юм билээ. Тэгээд охиныг минь гэр рүүгээ явах гэтэл Одмаа “Чи бидэнтэй хамт жаахан суучих. Чамайг гэрийнхэн чинь яав л гэж дээ. Би чамайг хүргээд өгчихнө” хэмээн хормойноос нь татсан гэдэг. Тэгээд охины минь хоёр найзыг бүжиглэж байхад нь Одмоо охиныг минь гэрт нь хүргэж өгнө хэмээн баарнаас авч гараад найзынхаа автомашинд суулгаж явуулсан байдаг" гэж ярьсан юм.
| Баян-Өлгий аймагт алга болсон охиныг хөнөөж, цогцсыг нь шуудайнд хийгээд нуусан байжээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |