Энэ хүрээнд Соёл, урлагийн их сургуулийн оюутнууд, эрдэмтэн багш нартай уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцсэн. Уг уулзалтын үеэр дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэхээр НЗДТГ, СУИС хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон хоёр байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Улаанбаатар хотын соёлын салбарын бодлого, үйл ажиллагаанд СУИС-ийн багш, оюутнуудыг оролцуулах, тэдний хөгжих, бүтээн туурвих боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар талаар уг Санамж бичигт тусгав. Тухайлбал, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулах соёл, урлагийн томоохон арга хэмжээ, үйл ажиллагаанд СУИС-ийн оюутнуудыг “Орлоготой оюутан” хөтөлбөрийн хүрээнд ажиллуулах боломж бүрдэх юм. Мөн оюутнууд дүүргүүдийн соёлын ордон, Хүүхдийн ордон, Урлан бүтээх төв, Улаанбаатар театр, СТӨ, Улаанбаатар хотын музей, Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн заал, танхимыг зориулалтаар нь ашиглан өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн дадлага хийх нөхцөлийг бий болгоно. Түүнчлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн чиглэлийн сургуулиудын оюутнуудын спортын тэмцээн, оюутнуудыг дэмжих олон төрөлт үйл ажиллагаа, сургалт зохион байгуулах, судалгаа хийх, контент бүтээхэд хамтран ажиллахаар тохирлоо.
| Оюутан залуусыг дэмжих чиглэлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |