Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Дэд Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхав. Уулзалтын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг гардуулж, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд уламжилж өгөхийг хүслээ. Мөн өнгөрсөн сард Туркийн зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний эрдэнэт амь нас хохирч, ихээхэн гарз хохирол учирсанд дахин эмгэнэл илэрхийлж, монголчууд туркийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаа гэдгээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нотлов.
Гамшигт нэрвэгдээд буй хүнд цагт хүмүүнлэгийн яаралтай тусламжийг нэн даруй үзүүлсэн орнуудын нэг нь Монгол Улс, монголын ард түмэн байсан бөгөөд түүнд туркийн төр, засаг, ард түмэн гүнээ талархаж, байнга дурсаж байх болно гэдгээ Дэд Ерөнхийлөгч Фуат Октай илэрхийлэв.
Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа эдийн засаг, нийгмийн олон салбарт өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж “стратегийн түншлэл”-д хүргэх, өндөр, дээд хэмжээний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого зорилтуудаа уялдуулж, худалдаа, хоёр талын харилцааны бэлэг тэмдэг болохуйц бүтээн байгуулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэгдлээ.
Тухайлбал, хоёр улсын худалдааны эргэлтийг ойрын хугацаанд үлэмж нэмэгдүүлж, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулалтад онцгой анхаарахын зэрэгцээ, бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлал, түүх, соёлын харилцааг төрийн бодлогоор дэмжинэ гэдгээ Дэд Ерөнхийлөгч Фуат Октай нотлов.
| Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНТУ-ын Дэд Ерөнхийлөгч Фуат Октайд бараалхлаа |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |