БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дуучин Д.Болд, Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт тусгай хамгаалалттай бүсэд газар бэлэглэсэн талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан билээ. Тэрбээр тус асуудалтай холбоотойгоор тайлбар хийлээ.
Тэрбээр “Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдлийн дагуу 313 газрыг хуульд нийцүүлэн өөрчилсөн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, тухайн газар дээр авсан. Гэхдээ тухайн газар авсан иргэний нэр дээр биш байгаа тохиолдолд газрын татвартай холбоотой асуудал нийцүүлэх арга хэмжээ авсан. Д.Болдтой холбоотой байгаа асуудлын талаар мэдэхгүй байна. Материал бүрдүүлсэн иргэн хэн ч байсан хамаагүй бүрдүүлсэн материал нь хуульд нийцэж байгаа эсэхийг хардаг. Хуульд нийцсэн бол зөвшөөрөл олгоно. Үүнтэй холбоотой хууль бус асуудал байгаа гэж бодож байгаа бол авилгатай тэмцэх газраар шалгуулж болно. Тусгай хамгаалалттай газрын тухай хуулиар газрыг зөвхөн ашиглах зориулалттай. Ямар нэгэн байдлаар газрыг бэлэглэх боломжгүй. Газар олгох асуудал зөвхөн сайдын шийддэг асуудал биш ээ. Монгол Улсын хэмжээнд улсын тусгай хамгаалалтай газрыг ашиглаж байгаа бүх хүний нэрсийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны вэбсайтад оруулж, ил болгосон. Авлигатай тэмцэх газраас 2001 онд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын газар олгох түр журмын хүчингүй болгохоор 21 жил хөөцөлдсөн юм билээ. Үүнийг бид 2022 онд шийдвэрлэж түр зөвшөөрөл олгохыг хүчингүй болгосон. Цаашид олгогдох магадлал бүхий байсан газраас 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авсан. Мөн бид хуульд нийцүүлэх арга хэмжээ авч байгаа. Энэ ажлын хүрээнд 300 гаран газрын гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг шинэчилсэн. Хүснэгтийг сайн харвал Д.Кёкүшюзан Батбаяр, Т.Баясгалан нарын нэр газрын гэрчилгээг хүчингүй болгосон хавсралтад байгаа” гэв.
| Б.БАТ-ЭРДЭНЭ: Тусгай хамгаалалтай газар нутагт Д.Болдод газар өгсөн асуудлыг мэдэхгүй байна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |