Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Таватолгой түлш ХХК-тай хамтран өнөөдөр гэр хорооллын сургуулиудын нийгмийн ажилтнуудаар дамжуулан хүүхэд, гэр бүлд нөлөөлөх зорилготойгоор “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгөх” сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Нийслэлийн гэр хорооллын сургуулийн 50 гаруй нийгмийн ажилтнууд хамрагдаж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг мэдээлэл зөвлөгөө өгч оролцлоо.
Жил жилийн хамгийн өндөр угаарын эрсдэл гарсан тоо нь хавар, намрын улирал буюу аравдугаар сар болон дөрөвдүгээр саруудад байдаг бөгөөд угаарын хийн дуудлагын 80-95 хувь нь галлагаа дуусаагүй байхад яндангаа сугалж, өрхөө бүтээсэн тохиолдлууд байсан.
Угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үүрэн телефоны операторуудаар дамжуулан сэрэмжлүүлэг хүргүүлэх, “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах” сургалтыг иргэдтэй хамгийн ойр ажилладаг Нийслэлийн төвийн 7 дүүргийн хороодын зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарт 2-5 дугаар сард сургалт зохион байгуулах аж.
Мөн “Цахимаар нөлөөлье” арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд, хороо хэсгийн ахлагч нартай хамтран угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тус байгууллагуудын цахим хуудас, телевизээр дамжуулан иргэд, олон нийтэд хүргэн ажиллаж байгааг Нийслэлийн холбогдох албаныхан хэлсэн юм.
| Сургуулийн нийгмийн ажилтнуудад угаарын эрсдэлээс сэргийлэх сургалт зохион байгууллаа |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |