"ШӨНӨ БУУСАН ААДАР" драмын жүжиг
2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Энэхүү уран бүтээлийг 2023 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр эх зохиолын нэр буюу “Шөнө буусан аадар” нэрээр нь шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна.
Хаана: Соёлын төв өргөө
Хэзээ: Гуравдугаар сарын 15-19-ны өдрүүдэд
.jpg)
“Эр хүн танаа” тоглолт
Тоглолтонд МУГЖ С.Ганзориг, МУГЖ У.Далантай, МУГЖ Б.Батболд, МУГЖ Б.Баярмагнай, МУГЖ С.Өлзийхүү, МУГЖ Ж.Туяа, СТА Б.Болд, СТА Х.Мөнгөнцэцэг, СТА Т.Бат-Очир, Цагдаагийн Сүлд чуулгын дуучин, хөтлөгч Л.Эрдэнэболд, жүжигчин Баярмаа, дуучин Г.Энхцэцэг, "Аглуу Энтертайнмент" бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Хаана: МҮЭСТО
Хэзээ: Гуравдугаар сарын 18

“Нарны домог” бүжгэн жүжиг
Алунгоо эхийн домогт сургаальд тулгуурлан бүтээгдсэн Монголын анхны ардын бүжгэн жүжиг болох "Нарны домог" бүжгэн жүжиг 1988 онд мэндэлж байсан билээ. Тэгвэл энэ жил уг бүжгэн жүжгийн мэндэлсний 35 жилийн ой тохиож, гуравдугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд дахин толилуулах гэж байна. Уг бүжгэн жүжиг нь Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн цомнол, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын хөгжим, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэлт юм. "Нарны домог" бүжгэн жүжгийн 35 жилийн ойгоор Халимаг, Тува, Буриад, Өвөр Монгол, Монголын шилдэг бүжигчид хамтдаа чуулах гэж байна.
Хаана: Үндэсний урлагийн их театр
Хэзээ: Гуравдугаар сарын 17- 19
MONGOLIAN CLASSIC RECITAL тоглолт
Чингис хаан одонт, МУ-ын Хөдөлмөрийн баатар,цццц Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б. Шаравын мэргэжлийн дуурийн дуучдад зориулан бичсэн "Үүл бороо цэцэг гурав", "Намар аа гэж", "Хавар", "Солонго" зэрэг ари романсуудыг төгөлдөр хууртай дуулна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н. Жанцанноровын Алсын газрын зэрэглээ, Хөөрхөн халиун гээд ардын дууны найруулгыг ятгатай болон төгөлдөр хууртай үзэгч танд өөрийн дуу хоолойгоор хүргэх болно.
Хаана: Улсын филармони
Хэзээ: Гуравдугаар сарын 18

"Тээр жил" тоглолт
"Хонх" хамтлагийн Н.Энхбаяр, "Харш"-Б.Баярт, "Цэцэг"-н Ч.Батболд, "Номин"-н П.Төгсөө, "Титэм"-н Л.Тайванбат, Д.Отгонбаатар нар оролцоно.Тээр жилийн дурсамжийг тэд сэрээнэ
Хаана: UB palace
Хэзээ: Гуравдугаар сарын 18

| ТАНИЛЦ: Гуравдугаар сарын 18-ны үзвэрийн хуваарь |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |