Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар болон бусад албаныхан Европын сэргээн босголт хөгжлийн банкны Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцсон байна. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлж буй бодлого, ажил, арга хэмжээгээ товч танилцууллаа. Засгийн газар эн тэргүүнд нийтийн тээврийн шинэчлэлд онцгойлон анхаарч 2023 онд 800 гаруй автобусыг шинээр оруулж ирэхээр ажиллаж буйгаа онцоллоо. Үүний 150 орчим нь цахилгаан автобус байх юм. Ингэснээр 2009 оноос хойш нийтийн тээвэрт 14 жилийн дараа парк шинэчлэл хийгдэнэ гэж Ж.Сүхбаатар сайд хэллээ.

Харин автобус нэмэгдэхийн хэрээр терминал, нийтийн тээврийн зогсоолын асуудал яригдана. Одоогийн байдлаар 30 гаруй терминал хэрэгтэй учир Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах боломж байгаа эсэх саналаа хэллээ.
Дараагийн анхаарч буй томоохон бодлогын арга хэмжээ нь УБ хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг парламентаар батлуулах явдал тун чухал байгааг Ж.Сүхбаатар сайд дурдлаа. Мөн Замын хөдөлгөөн, ухаалаг зохион байгуулалт, мэдээллийн системийг сайжруулах тухайд RFID системийн хэрэгжилтэд анхааран ажиллаж байгаагаа дуулгалаа.
Замын сүлжээ, дэд бүтэц өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байгаа, энэ нь УБ хотын тээвэр логистикийн өргөн хүрээний асуудал болоод байгааг онцолсон юм. Мөн иргэдийг хотын соёлд сургах, ухамсрыг дээшлүүлж, төр бүгдийг шийдэхээс илүү олон нийтийн хамтын оролцоо, хандлагыг өөрчлөх асуудал чухал байгаа гэлээ. Эцэст нь Түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах тухай багц хуулийг удахгүй Парламентаар оруулах мэдээллээ хуваалцсан юм. Уг хуулийн хамгийн сонгодог жишээ нь Англи, Швед, Сингапур улсад амжилттай хэрэгжиж байгаа гэлээ.
Харин Европын сэргээн босголт хөгжлийн банк нь гурван ажил арга хэмжээнд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ж.Сүхбаатар сайдад илэрхийллээ. Нэгдүгээрт, автобусны шинэ терминал барилга байгууламж бүхий дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх, тэр дундаа цахилгаан автобусны цэнэглэгч бүхий терминал барихад, Хоёрдугаарт, зогсоолоос автомашин түрээслэх системийн үйлчилгээнд хамтран ажиллах, гуравдугаарт, Замын хөдөлгөөний удирдлагын систем, мэдээлэл технологийн төсөл буюу дижитал кадастрын виртуал систем дээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийллээ.

Уулзалтад Монгол Улсын сайд, Нийслэл УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, ажлын албаны дарга Ц.Батгэрэл, Нийслэл УБ хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, Нийслэлийн нийтийн тээврийн газрын тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга С.Адъяасүрэн нар байлцлаа гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
| Ж.Сүхбаатар Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, автозамын түгжрэлийг бууруулах талаар ярилцжээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |