Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 20 сургуулийн удирдлагууд болон нийгмийн ажилтан, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, биеийн тамирын багш нарын төлөөллийг оролцуулж “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний танилцуулга уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм.
Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулан хүүхдээ эрүүл болгох, амьдралын эрүүл, зохистой хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн бүхий эрүүл чийрэг, монгол иргэдийг өсгөж өндийлгөх юм.

Чингэлтэй дүүргийн тухайд ерөнхий боловсролын 20 сургуулийн багш удирдлагууд хэлэлцүүлэг, сургалтанд хамрагдлаа. Тус хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, Анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар нар нээж үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Манай Чингэлтэй дүүргийн боловсролын бүх шатны байгууллагад энэ чухал хөтөлбөр хэрэгжиж, хүүхэд бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар болж байна. Өмнө нь манай сургалтьн байгууллагууд хүүхдэдээ таарах таарахгүй нь хамаагүй, хөтөлбөр хөөцөлдсөн сургалттай байсан бол энэ удаад хүүхдээ бодсон, хүүхдийнхээ эрүүл мэндийг цогцоор нь бүртгэдэг, анхаардаг сургалт руу шилжиж байгаа нь сайн талтай. Энэ хөтөлбөр манай дүүрэг хэрэгжсэнээр хүүхдийнхээ эрүүл мэндийн нөхцөл байдлыг үнэлье, хүүхдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд цахим карттай болгоё, сургууль, цэцэрлэгийн хоол хүнс, хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан эрүүл Монгол хүүхэдтэй болоё гэж зорьж байгаа юм. Миний хувьд Чингэлтэй дүүргээс сонгогдсон гишүүнийхээ хувьд “Эрүүл Монгол хөдөлгөөн”-ий хүрээнд ЕБС-иудыг биеийн тамир, чийрэгжүүлэлтийн стандартын гадна талбайтай болгох, ӨЭМТ-үүдийн үзлэг оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулахаар ажиллаж байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, багш боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарч байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдаас гадна багш нарын эрүүл мэндэд нэн тэргүүнд анхаарна" гэв.
Хэлэлцүүлгийн үеэр мэргэжлийн хоол зүйч, ШУТИС-ийн багш М.Пүрэвжав “Манай улс сургуулийн гал тогооны нэгдсэн стандартгүй учраас зориулалтын бус гал тогоотой сургууль олон байна. Тиймээс сургуулийн удирдлагууд сурагчдын үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хоол ажиллагааны нөхцөлийг сайжруулахын тулд мэргэжлийн хоол зүйчтэй байх ёстой”-г онцоллоо.
| Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагууд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт нэгдлээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |