Хойд аавдаа зодуулж, хүнд гэмтсэн гэх гурван настай хүүгийн хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр “Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар тоотод гурван настай Б нь бусдад зодуулж, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд ухаангүй хүргэгдсэн гэх дуудлага бүртгэгдсэн. Шалгалтын явцад Л-ын хамтран амьдрагч Э нь 3-6 настай хүүхэд гэртээ харж үлдэхдээ гурван настай эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Гурван настай Б-г түүний төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн байна. Харин Л-ийн хамтран амьдрагч Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараа зугтсаныг цагдаагийн байгууллаас шуурхай эрэн сурвалжилж, холбогдогч Э-г хойшлуулшгүйгээр баривчилж, цагдан хорих арга хэмжээг авсан. Эмнэлгийн байгууллагаас хохирогч хүүгийн биеийн байдал хүнд байгаа гэдгийг мэдээлсэн. Харин цагдаагийн байгууллагаас хүүгийн гэмтлийн зэргийг тодорхойлохоор шинжээч эмчийг тодорхойлсон. Яллагдагч Э нь өмнө нь Эрүүгийн хуулийн 11.6.2-т заасан ял шийтгэл эдэлж байсан бөгөөд тус хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1, 12.1.4-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргэсэн. Тиймээс Л, Э нар хэргийг нуун дарагдуулж, эмнэлэгт хүргээгүй удсан гэж үзэж байгаа. Шинжээч эмчийн дүгнэлтээр хүүг хүчирхийлсэн эсэхийг тодорхойлно. Тэд нэгдүгээр сараас хамтран амьдарсан гэх мэдээлэл бүртгэгвсэн. Зургаан настай хүү өвөө, эмээтэйгээ аюулгүй байгаа" гэв.
| Г.МӨНХБАЯР: ГУРВАН НАСТАЙ ХҮҮГ ЗОДСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХОЙД ЭЦЭГ НЬ ЯЛ ЭДЭЛЖ БАЙСАН |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |