Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 2000 онд “Бооцоо” жүжгийг тайзнаа найруулан тавьж, найруулагчийн гараагаа эхэлсэн байдаг. Түүнээс хойш “Надаад тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу”, “Дурлахыг хориглоно”, “Чи минийх”, “Шөнө амталсан нулимс”, “Нүцгэн дурлал”, “Хайрын виз”, “Нууц амраг чинь болъё”, “Галзуу дурлалт”, “Төлөөс”, “Нэргүй од”, “Надад өгөөгүй хайр”, “Парисийн дарь эхийн сүм”, “Би эр хүнд хайртай”, “Тэнгэрийн хүү”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Гамлет”, “Тэр чинь би”, “Ромео Жульетта”, “Бүсгүйн зурвас”, “Анна Каренина” зэрэг 40 гаруй жүжгийг найруулан тавьжээ.
Мөн тэрбээр 2016, 2017 онд Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар ажилласан.
2004 онд “Гэгээн муза I” наадмын шилдэг залуу уран бүтээлч шагнал, 2005 онд Г.Доржсамбуугийн нэрэмжит “Арслан” шагналын шилдэг найруулагч шагналыг хүртсэн. Тэрбээр “Театр бол эмчилгээний газар. Эмнэлэгт хүн биеэ оношлуулж, эмчлүүлдэг бол театрт ирээд сэтгэлээ засаж эмчлүүлдэг гэж би боддог. Өнөө цагт мэдлэгтэй, боловсролтой, чадвартай хүн олон байгаа ч сэтгэлтэй хүн цөөн байгаа мэт санагдах болсон. Хүний оюуны цангааг тайлж, соёлын боловсролыг түгээж, зөв суурьтай болгоно гэдэг их хариуцлагатай ажил” гэж ярьсан байдаг. Үнэхээр өөрийн тархи, оюунаас нэрж гаргасан бүтээлээрээ үзэгчдийн оюун санаа, зүрх сэтгэлийн цангааг тайлах их үүргийг тэр хүлээдэг. Ойрдоо харин Н.Наранбаатар найруулагчаас шинэ бүтээл төрөхгүй л байна. Удахгүй цоо шинэ оюуны бүтээлийг дэлгэнэ гэдэгт итгэж байна.
| Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын төрсөн өдөр тохиож байна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |