АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Тэргүүн хатагтай Жилл Байден нар Цагаан ордонд жил бүр болдог 17 дахь удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн (IWOC-International Women of Courage Award) шагнал гардуулах ёслолыг гуравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэхүү 2023 оны “IWOC” шагналыг дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан “Нийгмийн гэрэлт ирээдүй”-г цогцлоохын төлөө ажиллаж буй 11 онцлог эмэгтэйд олгох аж.
Энэ удаагийн шагнал авах эмэгтэйчүүдийн дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор шалгарсан байна. Бригадын генерал Г.Болор нь Зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэн манлайлж, олон чиглэлд үүд хаалгыг нээж, Монгол Улсын Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны Монгол офицер, түүнчлэн Монгол Улсын анхны эмэгтэй Генерал цолтон болсон зэрэг Монголын хэд хэдэн анхны амжилтуудад хүрсэн байна.
Тэрбээр НҮБ-ын Энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, эх орон, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа амжилттай гүйцэтгэн, энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх үүргийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн байна.
Энэхүү ТНБД-ын нэрэмжит шагналыг анх 2007 онд гардуулж эхэлснээс хойш дэлхийн 80 гаруй орны 180 эмэгтэй тус шагналаар шагнагджээ. Уг шагналыг олгохдоо АНУ-ын хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн суугаа орноос нэг “хатан зориг”-т эмэгтэйг нэр дэвшүүлэн, тодорхойлдог бөгөөд Төрийн Департамент шалгаруулж, баталдаг аж.
Түүнтэй хийсэн ярилцлагыг дараах линкээр орж уншаарай. https://ergelt.eccold.top/news/111/single/26930
| БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.БОЛОРТ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН “ХАТАН ЗОРИГ” ШАГНАЛ ОЛГОХООР БОЛЖЭЭ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |