БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хаалтын үйл ажиллагаанд хэлсэн үгийг хүргэж байна. Чуулганы үйл ажиллагаанд оролцсон эрхэм хүндэт НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алижабана, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын гишүүд, байнгын хорооны дарга Засгийн газрын гишүүд, зочид төлөөлөгчиддөө чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье.
Мөн салбар хуралдаануудыг удирдан чиглүүлсэн хатагтай Дэчин Цэрин, хатагтай Карма, хатагтай Мартина Отто, ноён Донгжин Ким, ноён Сангмин Нам болон сонирхолтой илтгэл, мэдээлэл хэлэлцүүлсэн илтгэгч нартаа баярлалаа.
Чуулганы хуралдаанаар улс орнууд Эрчим хүчний салбараас агаарын чанарт үзүүлэх нөлөөллийн үнэлгээний загвар боловсруулсан, Олон улсын судалгааны хамтарсан баг, сүлжээ байгуулсан, Geo-station хиймэл дагуул ашиглан агаарын бохирдлын тооцоо, судалгааг нарийвчилж гаргаж чаддаг болсон, Зүүн өмнөд Азийн 13 орныг Пандорагийн нэгдсэн сүлжээнд холбон мэдээлэл солилцож байгаа, “Хөх тэнгэр” санаачилга дэвшүүлж, шинжлэх ухааны хүрээнд, шинэ санаачилгыг дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн талаар улс орнууд харилцан сайн туршлагаа хуваалцлаа.
Агаарын чанарын хяналт, мониторингийг сайжруулахад Япон, Солонгос, Хятад улсын шилдэг туршлагыг улс, орнуудад түгээх, хил дамнасан агаарын бохирдлоос хохирол амсаж байгаа хотуудад анхаарах, өнгөрсөн хугацаанд улс орон бүр тус тусдаа хийж ирсэн судалгааг цаашид хамтарсан байдлаар хийх, Ази Европыг холбосон хамтын ажиллагааны бүтцийг бий болгох, агаарын бохирдлын асуудлаа шийдвэрлэсэн улс орнуудтай хамтран дараагийн форумыг зохион байгуулах зэрэг олон чухал санал санаачилга, уриалгыг гаргаж байгаад туйлын талархалтай байна.
Чуулганы арга хэмжээ амжилттай болж олон санал, санаачилгууд гарлаа, хамгийн гол нь Олон Улсын холбогдох байгууллагын удирдлага, экспертүүд өөр өөрсдийн зүгээс үнэтэй санал зөвлөмжөө өгч, ойрын хугацаанд бүс нутгийн хамтын ажиллагааг тэлэх боломжуудыг бий болголоо гэж харж байна.
Энэхүү чуулга уулзалтын онцлог нь 2022 онд болсон Байгаль орчин, хөгжлийн хорооны VII чуулганаар баталсан Агаарын бохирдлын эсрэг бүс нутгийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тогтмолжуулах эхлэлийг тавьснаараа чухал ач холбогдолтой боллоо. Цаашид бүс нутгийн түвшинд улам илүү үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлж, ногоон санхүүжилтийг сан байгуулж, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Чуулга уулзалтыг Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулахад хамтран оролцсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Олон Улсын байгууллагууд, төсөл, хөтөлбөрүүд, сайн дурын хүүхдүүддээ болон БОАЖЯ-ны хамт олон удирдлагууддаа дахин талархал илэрхийлье.
| Агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн дээд түвшний чуулга уулзалт болж өндөрлөлөө |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |