“G-NETS буюу Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” Хотын дарга нарын форум Япон Улсын Токио хотноо болж өнгөрлөө. Дэлхий дахинд, хүн төрөлхтөнд, хотуудад тулгамдаж буй асуудлууд, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулах талаар хэлэлцэж, цаашид шударга, тогтвортой нийгмийг бүтээхийн төлөө хотын удирдлагууд туршлагаасаа хуваалцан, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Цаашдын хамтын ажиллагаанд шинэ гарц нээсэн энэхүү арга хэмжээний оролцогчид 18 заалттай “Токио тунхаглал 2023” хэмээх хамтарсан мэдэгдлийг гаргалаа.
Энэ тунхаглалд илүү хүртээмжтэй, аюулгүй хотыг бий болгох, тогтвортой, шударга нийгмийг цогцлоох заалтуудыг тусгасан. Тухайлбал, жендерийн тэгш эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарах талаар онцолсон юм. Мөн байгалийн гамшгийн хор хохирлыг бууруулах, тухайлбал Турк, Сирид болсон газар хөдлөлтийн хохирлыг арилгахад хотууд нэгдэн туслах санаачилгыг энэхүү тунхаглалд багтаажээ.
Токио хотын Захирагч Юрико Коикэ: Уур амьсгалын өөрчлөлт, агаар, ус, хөрсний бохирдол, хог хаягдал зэрэг бидэнд тулгамдаж буй асуудал нийтлэг. Цаашид эдгээр асуудал, бэрхшээлийг хамтдаа даван туулж, сайн туршлага, шинэ санаачилгаа хуваалцахаар дэлхийн таван тивээс 30 гаруй хотын төлөөллийг оролцуулсан “G-NETS” форумыг зохион байгууллаа. Оролцогчдын олонх нь цар тахал болон Орос-Украины дайнаас үүдсэн бэрхшээл, тэр дундаа эрчим хүчний хямралын талаар онцолж байна. Мөн хүн амын хэт төвлөрөл, насжилт, төрөлт буурах, байгаль экологийн тэнцвэр гээд адил төстэй асуудлууд бүгдэд тулгарч буй нь уулзалтаас харагдаж байна.Токио хотын зүгээс форумын оролцогч, зочдод хэрэгжүүлж буй бодлого, бүтээн байгуулалт, дэвшилтэт технологио танилцуулсан. Мөн бусад хоттой туршлагаа хуваалцаж хэлэлцсэнээр олон асуудлыг шийдэх гарцыг олж харлаа. Цаашид “G-NETS”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр Ажлын хэсэг гаргаж, хотуудын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Тухайлбал, ирэх оны тавдугаар сард “G-NETS” олон улсын хурлыг хоёр дахь удаа зохион байгуулна.

| Шударга, хүртээмжтэй нийгмийг цогцлооход дэлхийн хотууд нэгдэнэ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |