2023 онд ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн талаар нийслэлийн зүгээс авах арга хэмжээ, хийх ажлуудыг энэ үеэр танилцуулсан. Тухайлбал:
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа: Улаанбаатар хотын хувьд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Манайд энэ үзүүлэлт дэлхийн жишигт хүрсэн хотуудынхаас 2-3 дахин бага, үүнийг дагаад тоосжилт, орчны бохирдол, дуу чимээ ихтэй. Тиймээс бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тэдний оролцоог хангах, санал солилцох, худалдан авалтыг ил тод, нээлттэй, шуурхай байлгах үүднээс өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ жил Зүүн Азийн залуучуудын наадам Улаанбаатарт болно, энэ утгаараа хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна. Тухайлбал, 3D ногоон байгууламж буюу цэцэг, бут, сөөгөөр дүрс үүсгэсэн цэцгийн мандлыг 10 гаруй байршилд хийхээр төлөвлөсөн. Нөгөө талаас зөвхөн хотын төвөөр зогсохгүй алслагдсан бүс, гэр хороололд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр тодорхой ажлуудыг хийнэ. Тухайлбал, хашаандаа мод бут тарьсан өрхийг урамшуулах журам хэрэгжинэ.
| Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |