Монгол Улс, Европын Холбоо /ЕХ/ хооронд 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн 27 дугаар зүйлд заасан “Монгол Улс, Европын Холбоо хооронд газар зүйн заалтын тухай” хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээ аравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд болж байна.
Хэлэлцээг манай талаас Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа бол ЕХ-ны талаас тус холбооны Ази, Австралийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Раймондо Серра-гаар ахлуулсан баг хэлэлцээг явуулж байна.
Өнгөрсөн хугацаанд Газарзүйн заалтын хэлэлцээр байгуулах ажлыг урагшлуулах чиглэлд талууд идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд 2019-2022 онд Монгол Улс, Европын Холбооны Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хурал болон газар зүйн заалтын асуудлаар хийсэн албан болон албан бус уулзалтуудыг хоёр тал хэд хэдэн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулж ирсэн.
Мөн 2022 оны ессарын 26-27-ны өдрүүдэд Европын Холбоо болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газартай хамтран “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” СТРИЙМ төслийн хүрээнд “Газар зүйн заалтын ач холбогдол”-ын тухай семинарыг амжилттай зохион байгуулсан болно.
Монгол Улс Европын Холбоотой энэхүү газарзүйн заалтын хэлэлцээрийг байгуулах хэлэлцээрийг эхлүүлэх нь манай улсын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тэлж, жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, газарзүйн заалттай бүтээгдэхүүний дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг агуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм
| Монгол Улс, Европын Холбоо хооронд газарзүйн заалтыг хамгаалах хэлэлцээр байгуулах хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээ эхэллээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |