Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдөр НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсгийн гишүүн, хатагтай Элина Стейнертэгээр ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын хүний эрхийн механизм, тусгай бүтэцтэй нээлттэй хамтарч ажилладаг болохоо онцолж, тус Ажлын хэсгийн айлчлал нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлэлт, дүгнэлт хийлгэх, цаашид анхаарах асуудлаар санал, зөвлөмж авах чухал боломж гэж үзэж, айлчлалыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хатагтай Элина Стейнерте Ажлын хэсгийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч айлчлалыг шуурхай зохион байгуулж буйд талархан, энэ нь хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээрх олон улсын үүрэг амлалтаа хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй хүч чармайлтын илэрхийлэл гэж үзэж буйгаа илэрхийлэв. Тэрээр Ажлын хэсгийн айлчлалын зорилго, чиг үүргийг товч танилцуулж, Монгол Улс дахь хүний эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой зохицуулалт, үйл ажиллагаатай танилцаж, нөхцөл байдалд нь тохирсон санал, зөвлөмж гаргахаар зорьж буйг мэдээлэв. Монгол Улс хүний эрхийн салбарт НҮБ, түүний төрөлжсөн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллах бодлогын хүрээнд 2004 онд НҮБ-ын хүний эрхийн тусгай механизм, бүтцэд байнгын хүчинтэй урилга илгээсэн бөгөөд НҮБ-ын Дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх Ажлын хэсэг нь тус урилгын дагуу Монгол Улсад ажиллаж буй 11 дэх тусгай бүтэц юм. Ажлын хэсэг Монгол Улсад 2022 оны 10 дугаар сарын 3-наас 14-ний өдрүүдэд ажиллана.
| ГХЯ: НҮБ-ын дур зоргоор баривчлан саатуулах асуудлаарх ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |