Соёлын сайд Ч.Номин танилцуулгадаа “Монгол Улс нь өнө эртнээс улбаатай, дэлхийд хосгүй гайхамшигт нүүдэлчин соёлдоо тулгуурлан бүтээлч эдийн засгийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд НҮБ-ын тогтвортой хөгжил болон бүтээлч эдийн засгийн бодлого, шийдвэрүүдтэй үндэсний хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлийг уялдуулж соёлыг онцгой чухал бүрэлдэхүүн хэсэг болгон авч үзэж байгаа” хэмээн онцоллоо.
Мөн тэрбээр дэлхий даяар тархсан цар тахал нь соёлын бүтээлч салбар дахь цахим шилжилтийг улам хурдасгасан нь дэлхийн хэмжээнд соёлын бараа, үйлчилгээний урсгалын тэнцвэргүй байдлыг нэмэгдүүлэхийн сацуу дижитал орчин дахь контент бүтээгч платформуудын тэгш бус төвлөрлийг бэхжүүлж улмаар улс орнуудын хооронд тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, хэл болон соёлын олон янз байдалд сөргөөр нөлөөлж буйг анхааруулав.
Эдгээр саад бэрхшээлүүдийг даван туулахын тулд соёл бол бид бүгдийн өвөрмөц ондоошил ба ижилслийн үндэс суурь гэдгийг хүлээн зөвшөөрч, тогтвортой хөгжилд соёлын оруулах хувь нэмрийг нэмэгдүүэх замаар хэл болон соёлын олон янз байдлыг хамгаалах, дэмжих цоо шинэ, ирээдүйг харсан дэлхийн соёлын бодлого бий болгохын төлөө хамтран ажиллахыг дэлхийн Соёлын сайд нарт уриаллаа.
Энэхүү дэлхийн соёлын сайд нарын бага хурал 1982 онд Мехико хотод болсноос хойш дөчин жилийн дараа, 1998 онд Шведийн нийслэл Стокгольм хотноо болсноос хойш 24 жилийн дараа зохион байгуулагдаж байна. Хуралд, 160 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаагийн 150 орчим нь Соёлын сайд нар оролцжээ.

| Дэлхийн соёлын сайд нарын “Бүтээлч эдийн засгийн ирээдүй” сэдэвт бага хурал боллоо |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |