УИХ-ын гишүүн Т.Доржханд намрын чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын 2023 оны төсөвт Монголын эдийн засгийн клуб болон ХҮН намын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэнгээс хийсэн эдийн засгийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдалд байна. Цаашдаа ийм байдлаар ажиллах боломж байхгүй. Мөнгөний бодлого хэлэлцэж байх үед бид бизнес эрхэлдэг, эдийн засаг өөд нь татсан улс байх уу, эсвэл төр гэдэг ажил олгогчтой нийгмийн халамжаа өгдөг улс байх уу гэдэг сонголт дээр ирдэг. Долларын ханш цаашаа өсөх шинжтэй байна.Үүнийг шийдэх бодлого байхгүй болсон. Бид төсвөө хэмнэж үүнийг дэмжих ёстой. Өмнөх жилийн төсөв 18 их наяд төгрөг байсан бол энэ жил 20.5 их наядаар орж ирж байна. Мөнгөний бодлогын хүүг нэмээд өөрчлөлт гарахгүй. Үр дүнд нь бид орлого багатай иргэд болон дундаж давхарга санхүүгийн дарамт авч, орлого нь буурна. Эдийн засгийн судлаачид энэ удаа дуу нэгтэйгээр төсвөө балансжуулахыг зөвлөж байгаа. Тэг хувийн алдагдалтайгаар хийчих. Энэ жилийн алдагдал 1.5 их наяд төгрөгөөр орж ирж байгаа. 2010 оноос хойш олон шилжих барилга барьж байгаа ч ажил нь дуусахгүй байна. Монгол улсын төсөв цемент зуурдаг. Гэтэл өнөөдөр цемент ч байхгүй. Цементээ гадаадаас авна гээд гаалийн татвараа тэглэдэг улс байхгүй. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэсэн. Угаас дуусаагүй олон барилга байгаа учир энэ боломжгүй. Дуусаагүй барилгуудаа хувийн хэвшилд зарсан. Энэ байдлаар төсвөө тэнцвэржүүлэх шаардлагатай. Ингэж тэнцвэржүүлэхгүй бол дефолт болно. 2023 он бол онцлог жил. Монгол Улс 2023 онд маш их гадаад бондууд төлнө. Хятадын своп зээл ирэх жил төлнө. Ирэх жил 570 сая долларын төлбөр хийгдэнэ. Байхгүй тохиолдолд дампуурал болно. Нэгэнт дефолт болчихвол 10 жил сэргэхгүй. Мөнгөний бодлогыг нэгт тавь. Мөнгөний бодлогоо нэгт тавиад төсвийн бодлогыг дэмж. Мөн тэтгэврийн зардал 4 их наяд төгрөг болчихлоо. Цагаан сар болохоор ахмадууддаа хайр зарлаж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгодог. Тэтгэврийн шинэчлэлийг бүрэн хийх хэрэгтэй" гэв.
| Т.ДОРЖХАНД: Монголын эдийн засаг дефолт болчихвол 10 жил сэргэхгүй |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |