МҮХАҮТ, УИХ-ын Төсвийн байнгын хороотой хамтран “Монгол Улсын Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт уулзалтыг 2022 оны есдүгээр сарын 30-ны өдөр МҮХАҮТ-д зохион байгууллаа.Уулзалтад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, мэргэжлийн холбоод, ААН-ийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Төсвийн бодлогын шинэчлэлийн талаар танилцуулж, Төсвийн төлөвлөлт, тогтвортой байдал, гадаад зээл тусламж, төсвийн орлого, зарлагын бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Төсвийн бодлогын шинэчлэлд судлаачид болон олон нийт, бизнес эрхлэгчдийн бодит санал санаачилга, оролцоо чухал гэдгийг онцлоод төсөвтэй холбоотой асуудлаар бизнес эрхлэгч, ААН-үүдтэй хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хувийн хэвшлийн эрхэлж болох бизнесийн үйл ажиллагааг төр явуулахгүй байх, Төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах болон төрийн өмчит компаниудын засаглалын шинэчлэлийг хийх гэх мэт эдийн засгийн холбоотой асуудлуудад хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо чухал учраас холбогдох хуулийн төслүүдэд саналаа ирүүлэх хэрэгтэй гэлээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин 2022 оны төсөвт хийсэн дүн шинжилгээний хүрээнд анхаарах асуудлын талаар болон МҮХАҮТ-аас төсвийн төлөвлөлт, төсвийн төсөлд өгөх саналыг танилцууллаа. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, эрсдэлийг тооцож, төсвийн төлөвлөлтийг сайжруулах, орлогыг хэрэгжихүйц байдлаар төлөвлөх, төсвийн алдагдлыг бодитойгоор бууруулах, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, өрийн эмзэг үзүүлэлтэд онцгой анхаарах, халамжаас хөдөлмөрт шилжих арга хэмжээг төлөвлөх, төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан хэлбэрт шилжүүлэх зэрэг саналыг хэлэв.
Үүний дараа Төсвийн бодлогын шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын зүгээс төсөвт хөндлөнгийн аудит хийх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх санхүүгийн тогтолцоог бүрдүүлэх, экспортыг дэмжих бодлого гаргах , цар тахлын үеэр ажлын байраа хадгалж, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд болон ажлын байрыг олноор нэмэгдүүлж буй ААН-үүдэд тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг санал гарлаа
| “Монгол Улсын Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт уулзалт боллоо |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |