ЕБС-ийн ахлах ангийн сонгон судлах хичээлийг хэрэгцээ, сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад цахим сургалтаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор Монголын анхны онлайн сургууль болох “Medle” цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлжээ.
Тус цахим сургуульд 21 аймаг, ес дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10,407 сурагч суралцана. “Medle” цахим сургууль 620 бүлэгтэй бөгөөд 16 судлагдахууныг 155 багш заах талаар БШУЯ-аас мэдээлэв.
Цахим сургуулийн багш, сурагчид нь Монгол орны өнцөг булан бүрээс, тодруулбал ажиллаж, суралцаж буй сургуулийн танхимаас болон гэрээсээ хичээл, сургалтад хамрагдах юм.
Энэ хүрээнд танхимын сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын дэлгэрэнгүй төлөвлөлтөд шилжүүллээ. Төлөвлөлтөд шилжүүлэх баг нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, зөвлөх багш, боловсролын мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, ЕБС-ийн мэргэшсэн багш нараас бүрдсэн 27 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
Одоогоор 228 багш цахим сургуульд багшлах шалгуурыг хангаад байгаа бөгөөд ЕБС-ийн 10 дугаар ангид суралцагчдыг хамруулсан сонгон судлах хөтөлбөрийн 16 хичээлийн сонголтыг цахимаар зохион байгууллаа. Сонголтын дараа бүлэг үүсээгүй болон бусад шалтгаанаар сонгосон хичээлээ судлах боломжгүй байгаа сурагчдын тоог гаргаж, бүлэгт хуваарилж, цахимаар судлах бэлтгэлийг хангажээ.
Цаашид энэ сургуулиар 10-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд “Монгол хэл, соёлын хөтөлбөр”-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн авах боломжоор хангах юм байна.
Цахим сургуулийн сурагчид нь орон зайнаас үл хамааран суралцаж, өөрийн авьяас, давуу тал, чадвараа хөгжүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох, сонгон судлах давуу талтай.
| Монголын анхны онлайн сургууль болох “Medle” цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлжээ |
|
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
2026-04-01 06:00:00
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |