Намрын сэрүүхэн өдөр сэтгэл дулаацуулах ном унших сайхан. Иймээс Улаанбаатар хотод онцлох таван номын дэлгүүийг санал болгож байна. Номын “хорхойтнууд” минь хүлээн авч уншаарай.
NINE BOOK STORE

Байгуулагдаад удаагүй байгаа тус дэлгүүр нь номтой амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Түүнчлэн, 350-400 нэр төрлийн, хамгийн сүүлийн үеийн чанартай бүтээлүүд дундаас худалдан авагч сонголтоо хийх боломжтой. Завгүй амьдралын хэв маяг зонхилсон энэ үед хэвлэгдсэн ном бүрийг уншиж амжихгүй. Иймээс минимал орчинг энэ номын дэлгүүр бий болгожээ. Кофены хувьд ч тэр хүмүүсийн өргөнөөр хэрэглэж заншсан американо, латте гэсэн хоёр төрлийн сонголттой юм.

Өдгөө хүн бүр өөрсдийн боловсролд анхаарал хандуулж, залуусын ихэнх нь англи хэлээр ярилцаж, дуртай номоо болж өгвөл дэлхийн хэлээр унших эрмэлзэлтэй болсон билээ. Тиймээс ч англи хэл дээрх цорын ганц төрөлжсөн номын дэлгүүр гэдгээрээ "Book In English" онцлог, давуу талтай. Дэлхий дахинаа борлуулалтаараа тэргүүлдэг сонгодог зохиол бүтээлүүдийг дэлхийн хэлээр унших боломжийг тус дэлгүүр олгодог.
"Book In English" нь 2003 оноос эхлэн англи номын худалдаалж эхэлсэн ба одоогийн байршилдаа 12 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор тус номын дэлгүүр шинэ, хуучин төрөл бүрийн 3000 орчим ном бий.
.jpg)
Alpha Book номын дэлгүүр нь өнгөрсөн 2019 онд нээлтээ хийсэн бөгөөд өдгөө дөрвөн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүс номын дэлгүүрт биечлэн очиж ном худалдан авах нь элбэг болсон тул дэлгүүрийн хамт олон дотоод засал, үйлчилгээний соёлыг эхнээс нь тун нарийн шийдэж, пянзны худалдаа, хөгжим сонсонгоо ном унших бяцхан буланг уншигчдадаа нээж өгсөн байдгаараа онцлогтой. Та дуртай пянзаа тоглуулан хөгжмийн аянд уярч, дуртай номоо сонгон унших боломжийг нэг дороос авна гэсэн үг.
Мөн эко хэрэглээг эрхэмлэж гялгар уутны хэрэглээнээс бүрэн татгалзсан бөгөөд хүргэлтийн савлагаа боодлыг дахин боловсруулан хэрэглэх боломжтой цаасан боолтод шилжүүлжээ. Үүнээс гадна захиа бичих болон, кофены булан байх бөгөөд хайртай нэгэнтэйгээ холбогдож болох, яг л кинон дээр гардаг шиг телефон утасны бүхээгтэй.

“Үнэг” мухлагт худалдаалж буй номын 30-40 хувь нь яруу найргийн ном аж. Номын мухлаг учраас зөвхөн худалдааг чухалчлахгүй, шинэлэг байна гэдгээ нээлтийн өдрөө яруу найргийн уншлагатай эхлүүлснээр илэрхийлсэн. Түүнээс хойш зохиолчдоо дэмжсэн, оюуны хөдөлмөрийг үнэлэгч хэн бүхэнд өгөөжтэй ажлуудыг санаачлан, хэрэгжүүлж байгаа аж. Тухайлбал, “Уран бүтээлчийн 7 хоног”-ийг санаачилж, эхний эвэнтээ Төрийн шагналт зохиолч, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооровын амьдрал, уран бүтээлээр эхлүүлсэн. Ингэхдээ зохиолчийн уран бүтээл, амьдарсан он цаг, намтар түүхийг уншигчдад хүргэхийг зорьжээ. Түүнчлэн, үйлчлүүлж буй хүмүүс нь хоорондооо ярилцаж, үзэл бодлоо солилцож болдогоороо давуу талтай.

Дулаахан өнгө аясыг дотроо шингээж, номын худалдаагаа явуулдаг дэлгүүр бол Book house номын дэлгүүр юм. Дотоод засал, үйлчилгээний соёлыг эхнээс нь тун нарийн шийдэж, өнгөлөг орчинг бий болгосноороо давуу талтай.
| ТАНИЛЦ: Онцлох таван номын дэлгүүр |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |