Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр эрүүгийн цагдаагийн албаны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Ууганбаяр хулгайн гэмт хэрэг болон бусад гэмт хэргийн илрүүлгийн талаар тайлбар хийсэн юм.
Тэрбээр “Гэмт хэргийн илрүүлэлтийн талаар дурдахад сүүлийн 16 хоногт нийт 653 гэмт хэргийг илрүүлээд байна. Үүнээс хүний аминд санаатайгаар халдсан 9 , дээрмийн гэмт хэрэг 19, хулгайлах гэмт хэрэг 154, малын хулгайн 23, хүчиндэх гэмт хэргийн 17, залилангийн гэмт хэргийн 179, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын 160 гэмт хэрэг тус тус илэрсэн. Илрүүлсэн хэргүүдээс товчхон дурдвал Завхан аймгийн Баянхайрхан сумын Нинж багийн Хар чулуу гэх газарт толгойн тус газраа буудуулж, нас барсан хэргийг иргэн Д үйлдсэн байсныг илрүүлсэн. Мөн дээрмийн гэмт хэргийг авч үзвэл 60 хувь нь согтууруулах ундааны улмаас болсон гэж үзэж байна. Хүчиндэх гэмт хэргийн 17 тохиолдлыг мөн согтуурсан үедээ үйлдсэн нь тогтоогдсон. Цаашид иргэдэд хандаж хэлэхэд согтууралх ундааны зүйлийг зөв зохистойгоор хэрэглэх шаардлагатай. Иймээс гарч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадах юм. Мал хулгайлах гэмт хэрэг нь өнгөрсөн оноос 45.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийг үйлдэгчид илүү зохион байгуулалттайгаар үйлддэг болсон. Хэдхэн хоногийн өмнө эмээлт зах дээр том даацын машинаар айлын амжиргааны түвшний малыг тэр чигт нь ачаад ирчихсэн хэрэг гарсан. Иймээс малчид иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна” гэв.
| М.УУГАНБАЯР: Завхан аймгийн Баянхайрхан суманд толгойн тус газар нь буудаж, хүний аминд хүрсэн хэрэгтнийг илрүүлсэн |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |