Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн 80 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхт ойг тохиолдуулан “Мал аж ахуйн салбар 80 жилд” онол үйлдвэрлэлийн бага хурлыг зохион байгууллаа.
Тус хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, “Мал аж ахуйн үйлдвэрлэлд гарсан ололт амжилт бүхэн энэ салбарт ажиллаж буй малчид, мал зүйч, малын эмч, тэжээл бэлчээр судлаач, бусад мэргэжилтэн, эрдэмтдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадвартай салшгүй холбоотой. Мал аж ахуй биотехнологийн сургуульд бэлтгэгдсэн боловсон хүчнүүд төрөөс мал аж ахуйн талаар баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлснээр тус салбар тогтвортой хөгжсөөр байна” хэмээн нээлтийн үгэндээ хэлсэн юм.
Онол үйлдвэрлэлийн бага хурлаар “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага”, “Монголын мал аж ахуйн ирээдүй”, “Монгол орны бэлчээр тэжээлийн нөөц хангамж”, “Мал аж ахуйн салбарын сургалт судалгааны хүрсэн түвшин”, “Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, өнөөгийн байдал”, "Animal Welfare"-ийн зарчим болон шалгуур үзүүлэлтэд суурилсан нэгдмэл (holistic) судалгааг мал аж ахуйн салбарт хөгжүүлэх нь”, “НҮБ-аас зарласан бэлчээрийн жилд бидний оролцоо” сэдэвт илтгэлүүд танилцуулж, салбарын бодлогод дунд хугацааны стратегийн үзэл баримтлал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, “Ээлтэй мал аж ахуй-ирээдүйн баталгаа”, “Бэлчээр, тэжээл судлал”, “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал” зэрэг салбар хуралдаан боллоо. Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Мал аж ахуйн технологийн тэнхим өнгөрсөн хугацаанд 5100 гаруй үндэсний мэргэжилтэн бэлтгэжээ. Эдгээр мэргэжилтнүүд хонины 24, ямааны 13, адууны 6, үхрийн 4, тэмээний 5 нийт 52 үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн мал илрүүлэн баталгаажуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлснээс гадна гадаадын арвин ашиг шимт мал, амьтныг дэвшилтэд технологи ашиглан үржүүлэх, нутагшуулах талаар дорвитой ажил хийсэн байна. Мөн тус тэнхимийн багш нар олон арван ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүлэл туурвиснаас гадна үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөр, шинжлэх ухаан, технологийн инновацийн төсөл, цөм технологи, онолын суурь судалгааны төсөл хэрэгжүүлж үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
| “Мал аж ахуйн салбар 80 жилд” онол үйлдвэрлэлийн бага хурал боллоо |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |