Монгол Улсын Хөгжлийн банк “Тавантолгой – Гашуунсухайт” чиглэлийн авто замыг төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК-д 2014 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байдаг. Харин “Эрдэнэс Монгол” ХХК нь 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр дээрх зээлээсээ 117.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлснөөр 44.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй боллоо. Дээрх төслийн талаар тодруулбал, “Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 299 дүгээр тогтоолын хүрээнд олгогдсон зээл бөгөөд төсөл 100 хувь хэрэгжсэн.
Эргэн сануулахад, тус төсөл нь Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрийг барагдуулахаар гаргасан Монгол Улсын Засгийн Газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоолд багтсан юм. Ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зээлээс 117.2 тэрбум төгрөг төлөгдсөнөөр Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 766.5 тэрбум төгрөгийн төлөлт хийгдээд байна гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ.
| “Эрдэнэс Монгол” ХХК Хөгжлийн банкны 117.2 тэрбум төгрөгийн зээлээ төллөө |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |