Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 5 бүлэг 42 зүйл 116 арга хэмжээ бүхий 36 дугаар тогтоолыг УИХ-аас 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр баталсан. Монгол хүн бүр эрүүл, аюулгүй хүнсээр хүртээмжтэй хангагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тус тогтоолын хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай бөгөөд бусад төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллахаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөллүүдийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Засгийн газрын зүгээс бүх талаар хамтран ажиллана гэдгийг илэрхийлэв.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Засгийн Газар "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд онцгой анхаарч ажиллана |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |