Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, их, дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр логистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг Хөшигтийн хөндийн байгуулж, хөгжүүлэх УИХ, Засгийн газрын шийдвэр гараад буй. Хөшигтийн хөндийн шинэ бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилготой, Монгол Улсын Шадар С.Амарсайханаар ахлуулсан Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр болжээ.
Хуралдааны эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тус бүтээн байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал болон 2023-2024 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. Хөшигтийн хөндийд байгуулах “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг Орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс, Эдийн засгийн чөлөөт бүс, Тээвэр логистикийн төв, Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор, ИНЕГ-ын 600 айлын орон сууцны цогцолбор гэсэн таван бүс байхаар төлөвлөж буй. Одоогийн байдлаар Инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93,3 хувийн гүйцэтгэлтэй байна. 2023-2024 онд бүтээн байгуулалтын эхний ээлжийн ус хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга, угсралт зэрэг найман багц ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Шадар сайд С.Амарсайхан тус төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цахилгаан эрчим хүчний ажлыг эрчимжүүлэх, эх үүсвэрийг тасалдуулахгүй байлгах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр анхаарч ажиллахыг холбогдох гишүүдэд үүрэг болголоо.
Мөн хуралдаанаар "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн төлөөлөл "Богдхан төмөр зам” төслийн ажлын явцыг танилцууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар хурлын тэмдэглэлээр “Богдхан төмөр зам” төслийн барилгын доод бүтцийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээр гүйцэтгүүлэх, “Бодь интернэшнл” ХХК-аар эстакадан гүүр, туннелийн барилгын ажлыг тус тус гүйцэтгүүлэхээр “Тавантолгой төмөр зам” ХХК-д даалгасан. Тус бүтээн байгуулалтын зураг төслийн ажил одоогийн байдлаар 70 хувьтай байгаа аж.
| Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан болжээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |