Хэвлэл мэдээллийн салбарт тогтвортой, бие даасан бизнес загвар нутагшуулах “Урагш алхъя” төслийн анхны дөрвөн төгсөлтийн баг өчигдөр батламжаа гардан авлаа. Уг төслийг АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дэмжиж, Spirit of America байгууллагын санхүүжилтээр People in need Mongolia /Пипл Ин Нийд - Монгол/ болон Үүр төв /Nest Mongolia/ хэрэгжүүлж байгаа аж.
“Урагш алхъя” төслийн хоёрдугаар шат, хэвлэл мэдээллийн салбарт хэрэгжүүлэх бизнес загварын санааны шалгаруулалтад нийт 692 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 21 төсөл материалаа хүргүүлсэн байна. Эдгээрээс хэрэгжих боломжтой, бодитоор тооцоолсон, мөн давтагдашгүй санаа гаргасан дөрвөн төслийг шалгаруулан, сургалт, менторшип хөтөлбөрөөр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээг нь боловсронгуй болгох зургаан сарын аяллын дараа ийнхүү зах зээлд байршиж, цааш өөрсдөө бие даан хөгжих боломжтой болжээ. Төслүүдийг дурдвал, Төрөлжсөн, чанартай мэдээллээр дамжуулан иргэдийн эрүүл, баталгаат хэрэглээг дэмжих хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн платформ бий болгох зорилготой Agroshop.mn төсөл, зорилтот бүлэгт хэрэгцээт мэдээллийг хүргэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой Songino.info мэдээллийн сайт, охидод сэтгэл зүй, бэлгийн боловсрол олгох контент, мэргэжлийн экспертүүдийн зөвлөгөө, мэдээлэл бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийгэмд бодитой өөрчлөлт авчрах зорилготой “Охидын подкаст” төсөл, крипто зах зээлийн бодит мэдээлэл, түүнийг ойлгох онол арга зүйг инфографик, постер, богино тайлбар видеогоор хүргэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой Graph.mn сайтын “Криптограф” төсөл юм.
Эдгээр төсөлд гарааны санхүүжилт олгож, олон улсад шинээр нэвтэрсэн бизнес загварын сургалтыг Монголд нутагшуулан төслийн багийнханд орж, бүтээгдэхүүнийг туршиж, сайжруулалт хийхэд чиглүүлсэн сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв /Nest Mongolia/ ТББ дараа жил “Урагш алхъя-2” төслөө хэрэгжүүлэх юм байна. Энэ талаар “Nest Mongolia” төвийн тэргүүн Б.Дуламхорлоо төслийн санхүүжүүлэгч Spirit of America байгууллага Монголын хэвлэл мэдээллийн экосистемийг эрүүлжүүлж, хараат бус, бие даасан байгууллага бий болгохын төлөө дэмжлэг үзүүлсээр байх болно гэдгийг хэлэв. Цаашид хөдөө орон нутагт буюу 21 аймаг тус бүрт жилд дөрвөн стартап бойжуулан гаргахын төлөө ажиллана гэлээ. Дээрх арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүний үүрэг гүйцэтгэгч Жон Браун, People in Need байгууллагын Монгол Улс дахь салбарын захирал Тим Женкинс нар оролцож, АНУ-ын Spirit of America байгууллагын Ази Номхон далайн бүс хариуцсан төслийн менежер Данни Сантос онлайнаар үг хэлж, төслийн ач холбогдлыг өндрөөр үнэлсэн юм. Мөн сэтгүүл зүйн салбарын хөгжлийн төлөө “Урагш алхъя” төслийн цаашдын үйл ажиллагааг дэмжиж тус арга хэмжээнд зочилсон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, эрхлэгч, сэтгүүлч нар сэтгүүл зүйн мерч бүтээгдэхүүн худалдан авах, сайн дураараа хандив өргөх зэргээр дараа дараагийн медиад дэмжлэг үзүүлэх олон нийтийн дундын санд анхны гурван сая төгрөгийг босгожээ.
| Хэвлэл мэдээллийн салбарын гарааны дөрвөн төслийг 100 сая төгрөгөөр дэмжлээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |