Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бангкок хотноо НҮБ-ын Сайд нарын хуралдааныг даргалав. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс, Азийн хөгжлийн банк хамтран “Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх Сайд нарын бага хурал”-ыг Бангкок хотноо зохион байгуулж байна.
Энэ удаагийн бага хурал нь “Эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын өргөжүүлэн бэхжүүлэх замаар хямралын эсрэг бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тус бага хурлын даргалагчаар сонгогдож, “Худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх замаар бүс нутгийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэх нь” сэдвийн дор болсон 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааныг даргалан явуулав. Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх Сайд нарын бага хурал өмнө нь 2013 оны 12 дугаар 17-20-нд, мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-24-нд Бангкок хотноо тус тус амжилттай зохион байгуулагдсан. Өмнөх бага хурлаар Бангкокийн тунхаглалыг баталж, түүнд Ази, Номхон далайн бүс нутгийн бүх улсыг ойртуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэгдмэл зах зээлийн төлөөх санаачилгыг дэмжих, зам тээврийн болон интернет орон зайн холбоо харилцааг нэмэгдүүлэх, эмзэг байдал, сул тал ба эрсдлээ хамтран шийдвэрлэх бодлого, арга хэмжээ зэргийг тусгасан юм.
| Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бангкок хотноо НҮБ-ын Сайд нарын хуралдааныг даргалжээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |