Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Швед, Исланд, Эстони Улсыг хариуцсан захирал хатагтай Эва Кассел Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү уулзалтад Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэлхийн 31 улсыг хариуцсан захирлуудын зөвлөлийн есөн гишүүн байгааг уулзалтын эхэнд танилцуулав.
Тэрбээр, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хариуцсан улсуудад зөвлөлдөх уулзалтыг жилд нэг удаа зохион байгуулдаг ба Монгол Улсад байх хугацаанд Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, мөн олон улсын байгууллагын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийсэн гээд, ЕСБХБ-ны Удирдлах зөвлөлөөс Монгол Улсад хэрэгжүүлэх таван жилийн стратеги төлөвлөгөөг энэ намрын сүүлээр батлахаар төлөвлөж байгаа гэж ярьсан юм.
Талууд уулзалтаар Монгол улс ногоон эдийн засагт шилжихэд баримталж буй бодлого, Монгол улсын аялал жуулчлалын салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал болон төлөвлөгөө, Монгол улсын тогтвортой хөгжлийн арга зам, Алсын хараа 2050 зэрэг сэдвээр санал солилцож, дээрх асуудлуудад тус банкны зүгээс үзүүлэх дэмжлэг боломжийн талаар ярилцлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” болон “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд эдийн засгаа төрөлжүүлэх, бүс нутгийн хөгжил, ногоон хөгжлийг дэмжих, бэрхшээлийг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэв. ЕСБХБ-наас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагаа, ногоон эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилтуудын талаар ярилцаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
| БОАЖ-ын сайд Европын сэргээн босголт, Хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |