Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны урилгаар Япон Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотын удирдлага болон тус хотын дунд сургуулийн сурагчид, Японы гэрэл зургийн холбооны зочид төлөөлөгчид Монгол Улсад аравдугаар сарын эхээр айлчлах гэж байна. Хигашикава хот нь “ГЭРЭЛ ЗУРГИЙН СОЁЛ”-оор дамжуулж “Хот ба хөдөө”-ийн соёлын уялдаа холбоог эрхэмлэн хадгалсан, олон улсад нээлттэй, залууст ээлтэй хотыг бүтээх зорилгын дор хөгжлийн бодлогоо “ГЭРЭЛ ЗУРГИЙН ХОТ” хэмээн тодорхойлж гэрэл зургийн олон улсын фестиваль, арга хэмжээг өргөн хүрээнд тогтмол зохион байгуулдаг юм. Энэ удаагийн айлчлалын хүрээнд монгол, япон сурагчдын хамтарсан “Oneness” гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Гэрэлт Ертөнц – 0.5 секундын зун” кино үзвэрийн нээлт болон бусад соёлын арга хэмжээг зохион байгуулах юм.
“Oneness” гэрэл зургийн үзэсгэлэнд Япон улсаас,
• Хоккайдо мужийн Хигашикава хотын дунд сургууль,
• Мияаги мужийн Широиши техникийн ахлах сургууль,
Монгол Улсаас,
• Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль ,
• Шинэ Эхлэл Сургууль,
• Олонлог Академи Сургууль,
• Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургууль,
• Монгол-Оросын хамтарсан сургууль,
• Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургууль,
• Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын Дарын цогцолбор сургуулийн сурагчид бүтээлээрээ оролцох юм.
Хигашикава хотын тухайд Олон улсын хүүхдийн “Хигашикава” фото зургийн фестиваль, уралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд сүүлийн гурван жилд монгол хүүхдүүд амжилт гаргаж, тэргүүн байруудыг нь хүртээд байгаа юм. “Гэрэлт Ертөнц – 0.5 секундийн зун” уран сайхны кино нь Токиогийн олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр шалгарч байсан бөгөөд Япон Улсын ахлах сургуулиудын гэрэл зургийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс сэдэвлэсэн бүтээл юм. Өөрөөр хэлбэл, гэрэл зургаар дамжуулж өсвөр насны хүүхдүүдийн “хүсэл тэмүүлэл”, “нөхөрлөл”-ийн нандин холбоог харуулсан. Энэхүү соёлын солилцооны хөтөлбөр, арга хэмжээг Монгол Улсын Соёлын Яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар дэмжин ажиллаж байна.
| Монгол, Япон сурагчдын хамтарсан анхны гэрэл зургийн үзэсгэлэн гарна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |