Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамалын гарц муу, бэлчээрийн даац хэт их хэтэрсэн байгаа бөгөөд аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөв гарсан нь цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг малчид, ард иргэд анхаарч, малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Булганы ихэнх хэсэг болон Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч 2,3-ны өдрүүдийн үед ихэнх нутгаар хүйтэрч олон жилийн дунджаас 1-2°С–-эр хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12-14 м/с, зарим үед түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурна шуурна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрч, олон жилийн дунджаас 1-2°С-аар хүйтэн байна, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчимбайх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2°С-аар дулаан байх бол, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон шуурга шуурна.
Эх сурвалж: ЦУОШГ
| Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |