ОХУ-ын иргэн монгол залуугийн толгойг алхаар цохисон хэрэг өчигдөр гарсан. Тэгвэл энэхүү хэрэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гадаад улсын иргэд гэмт хэрэг үйлдээд, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн асуудал байхгүй байна. ОХУ-ын иргэнтэй холбоотойгоор өчигдөр цахим орчинд ар гэрээс нь мэдээлсэн. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс албаны эх сурвалжийн мэдээлэл өгсөн. Зөрүүтэй мэдээлэл гарсан байна лээ. Бодит зүйл гэвэл, энэ сарын 22-23-нд ОХУ-ын иргэн Д Монгол Улс руу ирсэн. Гэхдээ хил дээр танилцсан иргэнтэй хамт байрыг нь түрээслэхээр ирээд, тухайн манай улсын иргэний байрны танил болох Г-ийн гэрт орсон байгаа юм. Үндсэндээ дөрвүүлээ байсан. Одоо шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эхний байдлаар тухайн хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглээд, анх танилцсан найзтайгаа гараад явсан гэж тайлбарлаж байгаа. Ингэхдээ Монгол Улсын иргэн Д, ОХУ-ын иргэн Г нар үлдсэн. Ингээд Г-ийн биед халдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. ОХУ-ын иргэн Д шүүгчийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг саатуулах арга хэмжээг өчигдөр авсан. Тухайн үед хамт архи уусан Монгол Улсын хоёр иргэнг мөн саатуулсан байгаа. Одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл ажиллагааны явцад илүү тодорхой болох байх” гэв.
| Б.БААТАРХҮҮ: ОХУ, Монгол Улсын иргэд архи уухад хамт байсан хоёр монгол иргэнийг шалгаж байна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |