Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байсан хүн, тээврийн хэрэгслийг олж тогтоох чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлж ажилласны үр дүнд тус албанаас өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шүүхээс зарлуулсан 41 хүн, гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа 19 хүн, зөрчил үйлдсэн 2 хүн, сураггүй алга болсон 1 хүн, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан 1 оргодол, зарлан мэдээлэгдсэн 19 тээврийн хэрэгслийг тус тус шуурхай илрүүлж ажилласан байна.
Мөн өмнө бүртгэгдсэн байсан 12 гэмт хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогчийг олж тогтоолоо. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар иргэн та гэмт хэрэг, зөрчлийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй байдаг. Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах, гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах талаар дээрх хуульд заасан байдаг.
Иймд иргэн та ноцтой зам тээврийн осол, хэрэгтэй холбоотой бодит мэдээллийг 88106295, 99091581 дугаарт мэдээлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
| Тээврийн цагдаагийн албанаас эрэн сурвалжлагдаж байсан 64 хүн, 19 тээврийн хэрэгслийг олж тогтоолоо |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |