Эргэлт.мн мэдээллийн сайтын Ерөнхий эрхлэгч Э.Хүрэлбаатарын “Эргэлт” сэтгүүлийн уншигчдад зориулсан зурвасыг хүргэж байна.
Бид мэдээллийн сайтын өдөр тутмын төгсөшгүй, хурдтай, мэдлэг, сэтгэл шаардсан ажлаасаа гадна “Өөр юу хийвэл бидэнд, уншигчдад сайхан байх вэ” гэж ярилцаж, эрж хайдаг билээ. Тэр олон санаанаасаа энэ удаад уншигч таны ширээн дээр чамгүй зузаан мөртлөө хуудас бүрийг нь заавал унших, хадгалж байгаад дахин дахин эргүүлэх даацтай, сонирхолтой, уншууртай сэтгүүл тавихыг хүссэн минь ийн биеллээ оллоо.
.jpg)
Биднийхээр бол сайтынхаа хоёр жилийн ойн баярт зориулсан сонин шиг сэтгүүл минь юм. Харин уншигч танд энэ цагийн улстөрчдийн талаарх халгам үнэнийг, тэдний гар хөл бологсдын төрийн албанд шургалчихаад тендер, албан тушаалыг хэрхэн “ууталж” байгааг баримтаар эсрэгээрээ эгэл жирийн ард түмэн идэх хоол, сайн боловсрол, хүүхдээ хүмүүжилтэй иргэн болгохын төлөө яажшуухан зүтгэж байгааг сурвалжилга, тэмдэглэл, ярилцлага, тэргүүтээр нэмэлт хачиргүй хүргэж байна.
Мөн энэ цагийн оюун санааны түүчээ эрхмүүд, гэгээн гэрэлт хүмүүсийн ар гэрийнхэн, урлаг хөгжмийн сод бүтээн туурвигчид, эгэлээс эгэл амьдрагсад, элч гэрлээ бусдад түгээгсэд, зоригтой, жавхаатай, залуусын тэмүүлэл, бардам үгс, гоё мөрөөдөл, ариун тунгалаг хүүхэд, багачуудын оршихуй гээд монголчуудын амьдралын “жор”-ыг нээн илрүүлэхийг хичээлээ. Заримдаа “Сэтгүүлчийн хөдөлмөр бол хүмүүний амьдралын эгэл, боргилыг илрүүлэн дуулагч юм шүү” гэж боддогтой минь таны өмнөх энэ сэтгүүл санаандгүйгээр огтлолцож байгаад баяртай байна.
Тийм ээ, хүн төрөлхтөн хүмүүний амьдралын хайр дурлал, тэсвэр хатуужил, жаргал, зовлонгийн олон өнгө унах, босохын тэнхээ хийгээд илэрхийлж үл чадах их эрчим, дуусашгүй мөрөөдөл хүсэл, заавал тулгардаг шунал, золиосын тухай эргүүлж тойруулан “мөлжсөөр” хэчнээн эрин зууныг үдсэн юм бэ дээ. Үл дуусах энэ эрлийг бид ч бас жаргалтайгаар, олзтойгоор сониучирхан үргэлжлүүлж суугаадаа баяртай байна. Ердөө хоёрхон жилийн өмнөх энэ өдрүүдэд бид Эргэлт.мн мэдээллийн сайтынхаа үүдийг нээж, өрхийг татаж байсан бол өнөөдөр дэргэдээ сэтгүүлтэй боллоо. Цаасан хэвлэлийн цаг мөнхөд амьтай байдаг хүч, бичсэнээ эргүүлэн, эргүүлэн имрэн имрэн уншихын жаргалд умбуулдаг шиднээс л бүх юм болж байгаа хэрэг. Цаг хугацаатай уралдахын хэрээр оюун санаанаасаа ховоодож буй бүхнээ мэргэжлийн сэтгүүл зүйн үлгэрлэлд дөхүүлэхийг хичээж яваа “Эргэлт”-ийн авьяаслаг, оюунлаг, цуцашгүй эрэл хайгуулч, дүүрэн халуун сэтгэлт сэтгүүлчдэдээ баярлалаа. Өнөөдрөөс та бүхний бичсэн, сурвалжилсан бүхэн сонин мэт сэтгүүлийн хуудаснаа үүрд үлдэж, сая сая уншигчийн жаргаж, хүлээж уншдаг бүтээл, мартагдашгүй үүх түүх, баримт болох нь ээ.
Хариуцлагаас гадна сэтгэлийн өндөр боловсрол, тэвчээр, ухааны ур шаарддаг ийм гэгээн үйлсэд ачаа тэнцүүлэн зүтгэж, бусдадаа үлгэрлэж яваа та нарынхаа их аянд сүү өргөе. Харин надтай хамт сэтгүүлчдийг минь ерөөн суугаа уншигч танд бидний бүтээл бүрээс оюуны их цэнгэл, ухаарал авч он удаан жил хамт байхыг хүсье.

| Э.ХҮРЭЛБААТАР: Уншигч таны ширээн дээр хуудас бүрийг нь заавал унших даацтай сэтгүүл тавихыг хүссэн минь ийн биеллээ оллоо |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |