Улсын гуравдугаар төв эмнэлэг 2012 оноос эхлэн Люксембургийн Зүрхний Мэс Засал ба Интервэншнл Кардиологийн Институттэй хамтран тус эмнэлгийн зүрхний мэс засалд аюулгүй мэс заслын орчин бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд хүүхэд болон насанд хүрэгсдийн зүрхний нээлттэй мэс засал, мэдээгүйжүүлгийн үеийн өндөр үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжүүдийг үе шаттай нэвтрүүлэн, зүрхний мэс заслын техник технологийн чадавхийг сайжруулж, зүрхний мэс заслын эмч эмнэлгийн үндэсний багийг чадавхижуулах ажлын байрны мэс засал-сургалтыг тасралтгүй зохион байгуулж ирсэн билээ.
Энэ үйл ажиллагааны үр дүнд тус эмнэлгийн зүрхний мэс заслын нийт мэс заслын тоо, ялангуяа өндөр ур чадвар шаардсан зүрхний мэс заслын тоо болон чанар жил бүр дорвитой ахиж байгаа бөгөөд дотоодын багийн залуу мэс засалчдын ур чадвар, бие даан мэс засал хийсэн байдал сүүлийн жилүүдэд 50 гаруй хувиар нэмэгдсэн болно.
Энэ удаагийн сургалт мэс заслын онцлог нь Монголын зүрхний мэс засалд хараахан нэвтрээгүй байгаа зүрхний хавхлагыг нөхөн сэргээх шинэ дэвшилтэт технологийг ашигласан мэс заслын аргачлалыг нэвтрүүлж байгаа бөгөөд зүрхний хавхлагыг нөхөн сэргээх энэхүү мэс заслын арга нь өвчтөний өөрийн хавхлагыг хадгалан үлдээснээр тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлэхээс гадна насан туршдаа цус шингэлэх эм хэрэглэхгүй байдаг өндөр ач холбогдолтой мэс заслын арга технологи юм.
| Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээх мэс заслын шинэ технологи нэвтрүүлж байна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |