Тус арга хэмжээг нээж Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн голт зүрх болсон уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчид та бүхэн төрөлжсөн эдийн засгийг хөгжүүлэх, дэвшилт технологи, инновацийг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж хэлэх нь зүйтэй. Өргөн уудам газар нутагтай, эрдэс баялгийн төрөл, нөөц арвинтай, далайд гарцгүй манай орны хувьд Уул уурхайн салбар маань эдийн засгаа богино хугацаанд хөл дээр нь босгох, баялгийн сангаа бүрдүүлэх, цаашлаад шинжлэх ухаан, өндөр технологи, инновоцид суурилсан, төрөлжсөн эдийн засгийг хурдтай хөгжүүлэх үндэс, давуу тал нь байх ёстой юм. Үүний тулд эдийн засгийн бүтцийн хувьд ижил төстэй, эрдэс баялаг, уул уурхайг эдийн засгийн гол тулгуураа болгодог улс орнуудын хууль журам, бодлого шийдвэр, туршлага сургамжаас сайтар судлан, өөрийн орны онцлог талууд, гадаад, дотоод хүчин зүйлүүд, өнөө ба ирээдүйд тулгарах эерэг, сөрөг үр дагавруудыг зайлшгүй тооцоолох учиртай. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг сайтар тооцож, татвар, хөрөнгө оруулалт, баялгийн сангийн тухай хууль болон УИХ-аар хэлэлцэх бусад хууль тогтоомжуудтой нягт уялдуулах нь зүйтэйг уул уурхай өндөр хөгжсөн орнуудын жишээ харуулж байна. Иймд төрийн зөв оновчтой бөгөөд тогтвортой бодлого, харилцан итгэлцэл дээр тогтсон гадаад харилцаа, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлага, орон нутгийн хөгжлийн асуудал, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, энэ салбар дахь ажилтнуудын нийгмийн хамгаалал, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын байрыг олноор бий болгох зэрэг бүх талын асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө хамтдаа хэлэлцэж, хамтдаа хэрэгжүүлэхийг уриалж байна” гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн өдрүүдэд Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Австрали Улсад албан айлчлал хийж, тус улсын Шадар сайд Р.Марлз, Гадаад хэргийн сайд П.Вонг, Аж үйлдвэр, Шинжлэх ухаан, Эрдэс баялагийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Уркахарт болон Эрдэсийн зөвлөл, “Рио Тинто” зэрэг уул уурхайн томоохон компаниудын төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцож, дараа дараагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргахаар хэлэлцсэн талаар төгсгөлд нь дурьдлаа.
| С.АМАРСАЙХАН: Уул уурхайн салбарын эрх зүйн орчныг шинэчлэхдээ нийгэм, эдийн засаг, байгаль экологийн үр дагавруудыг сайтар тооцох ёстой |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |