Эрүүл мэндийн яамнаас Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 26 өвчний тоог бууруулж шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд цогц төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үр дүнд нь өнөөдрийн байдлаар 6 өвчнийг Монгол Улсад эмчилдэг болсон. Үүний нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр нэвтрээд буй “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээ юм. Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, ЭМД-д санхүүгийн зохицуулалт хийх цогц төлөвлөгөө шаардлагатай байдаг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас бодлогоор 870 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, АНУ-д үйлдвэрлэгдсэн Philips брэндийн зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны Volcano аппарат, АНУ-ийн Teleflex брэндийн гол судасны баллон шахуурга зэргийг нийлүүлж өнөөдөр УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмараар ахлуулсан Зүрхний мэс заслын баг 5 тохиолдолд эмчилгээг амжилттай хийгээд байна.

Энэ төрлийн эмчилгээг эх орондоо хийж эхэлснээр А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагагүй боллоо. Энэ оношоор гадаадад эмчлүүлэхэд 250-350 сая төгрөгийн өртгөөр эмчлүүлдэг байсан бол одоо УНТЭ дээр энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлснээр мэс заслын нэг удаагийн хэрэгслийн зардал нь 25-30 орчим саяд багтаж байгаа бөгөөд иргэнээс гарах төлбөрийг хамгийн бага түвшинд байлгах санхүүгийн зохицуулалтууд ЭМД дээр хийгдэж байна. Өмнө нь УНТЭ, УГТЭ-ийн зүрхний эмч нар Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээний хөнгөн хэлбэрүүдийг ангиографийн тусламжтайгаар хийдэг байсан. Хүнд хэлбэр нь ЭМС 2017 оны А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх жагсаалтаар гадаад улсад эмчлүүлдэг байсан.

Гол судасны баллон шахуурга дэмжлэг үзүүлэгч зүрх хамгаалах төхөөрөмжгүйн улмаас зүрх судасны хавсарсан хүнд эмгэгийн эмчилгээ, мэс заслыг Монголд эмчлэх боломжгүй, энэ төрлийн мэршсэн мэргэжлийн эмчээр удирдуулсан баг байхгүй байсан тул энэ мэс заслыг хийх боломжгүй байсан. “Зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны хамгийн сүүлийн үеийн VOLCANO аппарат нь титэм судасны нарийслын анатомийн бүтэц, стент судасны хананд сайн шахагдсанг оношилдог оношилгооны өндөр чадамжтай аппарат юм. ”Шинэ технологи нэвтрүүлэхэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаас гадна хүний нөөцийг бэлтгэх нь хамгийн чухал байдаг. УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмар нь Франц улсад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бол тасгийн эмч, инженер, техникч нар БНСУ, АНУ зэрэг улсуудад зүрх, судасны чиглэлээр суралцаж төгссөн юм.
| “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэвтрүүллээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |