Иргэн Эрдэнэ нь Их сургуулийн багшаар ажиллаж байхдаа оюутнуудын хичээлийн дүнг үнэлэхдээ тэднээс “мөнгө нэхэх, ном худалдаж авах”-ыг шаардсан үйлдлийг прокуророос “Хахууль авах” гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Эрдэнэ нь 2019-2020 оны хичээлийн жилд нэр бүхий оюутнуудын дүнг нэмэгдүүлж нийт 700.000 төгрөгийн хахууль авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 700.000 төгрөгийг улсын орлогын дансанд тушаажээ.
Оюутнуудын өгсөн мэдүүлэгт “...багш Эрдэнэ хичээлийн дүнг зориуд хангалтгүй үнэлж, утсаар ярьж, мессеж явуулж ...мөнгө нэхдэг, түүний шаардсанаар оюутнууд 15.000-100.000 төгрөгийг өгсөн...” талаар дурджээ. Прокуророос нэр бүхий оюутнуудын мөнгө өгч дүнгээ нэмэгдүүлсэн үйлдлийг “гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ бага, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг шүүх зөв гэж үзсэн байна.
Багш Эрдэнэ нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурортой ял тохиролцсон тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Эрдэнийг “хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.
| Оюутнуудын дүнг нэмж, мөнгө авсан багшийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 2.9 сая төгрөгөөр торгожээ |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |