Иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх үндэслэлээр баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн билээ. Гэрээс нь бэлэн мөнгө, бичиг, баримт хураан авсан. Тэгвэл түүнд холбогдох шүүх хурал өчигдөр болж, Ч.Мөнхбаярыг гэм буруутайд тооцож, 10 жилийн хорих ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх хурал тус хэргийг хэлэлцэхээс татгалзаж буй талаар түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар мэдээлэл хийлээ.
Өмгөөлөгч Г.Баасан “Ч.Мөнхбаяр хууль бусаар баривчлагдаад долоон сар болж байна. Тагнуулын газраас энэ хүнийг гадаадын тагнуулын байгууллагаттай хамран ажилласан гэдэг үндэслэлээр болон 200 сая төгрөг авсан гэж гүтгэсэн. Энэ худлаа гэдэг нь илэрч байгаа. Анхан шатны хоёр, давж заалдах шатны нэг шүүх хурал болсон. Хэргийг бүрэн шийдэж чадахгүй учраас анхан шатны шүүх эцэслэн шийдэж чадаагүй. Ч.Мөнхбаярыг хэлсээр 10 жилийн хорих ял оноосон. Бид нотлох баримтгүйгээр хүн ялалдаг улсын яллагчтай шүүх хуралд суухгүй. Хүн гүтгэж, өөрөө гэмт хэргээ хамтарч хийдэг прокурортой цуг шүүхээр орохгүй. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс бидний татгалзлыг хүлээн авахгүй гэлээ. 11 шүүгч дотор урьд нь Ч. Мөнхбаярыг тавдугаар сарын 19-нд анхан шатны шүүх рүү ялла гэсэн үүрэг өгсөн хоёр хүний гарын үсэг байна. Тиймээс бид нийслэлийн бүх шүүгчээс татгалзаад байна. Хамгийн гол нь хүчээр энэ хүнийг яллах гэж улайран дайрч байна. Хүний эрхийн үндэсний комисст удаа дараа бид хандсан. Тус газраас “Ч.Мөнхбаярыг эрүүдэн шүүж, хууль зөрчсөн байна” гээд Авлигатай тэмцэх газраас шалгуулж байна. Хариуцлага тооцуулах гээд шалгуулж буй прокуророор хүн яллуулж болохгүй. Сэтгүүлч хүний асуудал дээр онцгой анхаарахгүй бол болохгүй. Хууль зөрчиж байгаа талаар Хүний эрхийн комисст шаардлага хүргүүлсэн. Ч.Мөнхбаяр бас өөрөө татгалзсаныг материалуудад тусгаагүй, дураараа авирлаж байна. Иймд бид УИХ-ын 76 гишүүнд Ч.Мөнхбаярын хэргийн баримтыг өгч, 16, 17 гишүүнээс хариу авсан"гэв.
| Ч.МӨНХБАЯРЫН ӨМГӨӨЛӨГЧ Г.БААСАН: Ч.Мөнхбаярыг яллах гэж улайрч байна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |