Намрын сэрүүн өдрүүд айлчилсан энэ цаг үед хамгийн их анхаарал татсан асуудал бол халаалт, дулаан түгээх асуудал байдаг. Жил бүрийн есдүгээр сарын 15-наас түгээдэг халаалт болоод дулаан, цахилгаан түгээлтийн өнөөгийн байдал ямар байгаа тухай мэдээллийг сонслоо.
“Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал Г.Баярсайхан: "Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэмжээнд төв шугамын засварын ажил бүрэн хэмжээнд дууссан үзүүлэлттэй байна. Манай байгууллага энэ зуны хувьд 10 байршилд 200-1000 мм-ийн диаметртэй нийтдээ 5.5 км шугамыг хэсэгчлэн солих ажлыг хийж гүйцэтгэлээ. Есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд дулаан хангамжид холбогдох 3800 гаруй орон сууцны байр, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийг халаалтаар хангах бэлтгэлийг хангасан. Есдүгээр сарын 15-наас эхлэн ТЭЦ-3, ТЭЦ-4, Амгалан дулааны станцууд ажиллаж нийслэлийн дулаан хангамжийг түгээж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 112 сургууль, 165 цэцэрлэг, 66 эмнэлэг, 190 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 3771 орон сууцны халаалтыг өгч, 94 хувийн гүйцэтгэлтэй байна. Зарим албан байгууллага халаалтаа түр хугацаагаар хаалгасан байгаа. Дэлхийн банкны санхүүжилтээр 5А магистрал шугамыг 1000 мм-тэй болгон өргөтгөж дууслаа. Өргөтгөл, бүтээн байгуулалт дууссан ч залгалт хийгээгүй учир Алтай, Тэлмүүн, Хос өргөө хотхонуудын 32 байрны халаалтыг хараахан өгч амжаагүй байна. Мөн Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийгдэж байгаа наймдугаар магистралын шугамын засварын ажил хил гаалийн саатлаас шалтгаалан бүрэн дуусаагүй байна. Үүнээс үүдэн Улсын клиникийн гуравдугаар эмнэлэг, тус эмнэлгийн ойролцоох хоёр орон сууцны халаалтыг өгөөгүй байна. Тун удахгүй халаалтыг залгана" гэв.
“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал Р.Дагдан: "Улаанбаатар хот одоогийн байдлаар 552 МВт ачаалал авч байгаа нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оны мөн үед 542 МВт байсан. Урсгал засварыг бүрэн гүйцэтгэсэн, их засвар 82 хувьтай, 2022 оны худалдан авах ажиллагааны багцын ажил 83.3 хувьтай байна. Хил гаалийн саатлаас үүдэн ажил хойшлогдсон тал бий. 2023 онд нийслэлийн хэмжээнд гэрэл цахилгаангүй айл өрхийн асуудлыг шийдэх зорилт дэвшүүлсэн. Одоогийн байдлаар судалгааг нарийвчлан авч байна. Судалгаанд анхаарлаа хандуулж, ирэх онд хийх ажилд нийслэлийн зүгээс саналаа илгээх хэрэгтэй байна" гэлээ.
| Шугамын засвар дуусаагүйгээс болж гуравдугаар эмнэлэг халаалтгүй байна |
|
"Про" театрын уран бүтээлчид "Инээмтгий хүн" жүжгийг дахин толилуулна
2026-03-31 18:46:46
Пауэрлифтингийн тамирчид Хайнаниас 8 алт, 2 мөнгө медаль хүртжээ
2026-03-31 16:59:54
Л.Энх-Амгалан: Өмнөх Засгийн газраас санал ирэхэд нь хүлээгээд авчихсан юм чинь одоо Боловсролын сайдаар ажиллахгүй гэж маяглаад яах вэ
2026-03-31 15:15:08
Гадаад улсын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна
2026-03-31 13:12:16
Эрүүл, идэвхтэй амьдралд уриалах “Хонгирад” уулын клуб шинээр мэндэлж, үйл ажиллагаагаа эхлүүллээ
2026-03-31 13:04:24
Байт харвааны ордны шав тавих ёслол боллоо
2026-03-31 10:39:25
Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны улсын аварга болно
2026-03-31 10:19:48
Хотын аваргаас “Гүрү Дорж” дэвжээ 6 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
2026-03-31 09:45:32
“Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа
2026-03-31 08:22:40
ЗУУНААС УРТ ӨДӨР ТАНЫГ ДУРСАЖ, "ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ"-ЫГ БИД УНШИЖ БАЙХ БОЛНО
2026-03-31 08:22:02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН, ТНБД Д.ОЧИРБАТ, ЗӨВЛӨХ Б.ДЭМБЭРЭЛ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-03-31 07:00:00
“ГАЛЗУУ НЯМБАА”
2026-03-31 07:00:00
БАЙР СУУРЬ: ЦЭЦИЙН МАРГААНААР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД НИЙЦҮҮЛНЭ
2026-03-31 07:00:00
У.НАМУУНТУЯА: САРУУЛЫН ДҮРЭЭР ТҮҮН ШИГ ЁС ЗҮЙГҮЙ, ХҮНИЙГ ГЭХ СЭТГЭЛГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭДГИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-31 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-03-31 07:00:00
2026-03-31 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |