Ү.Гантулга өдөрт 60 тонн цемент буулгадаг. Тэрбээр ажлаа өглөө 08:00 цагт эхлээд, орой гэхэд гурван вагон цемент буулгах ёстой. 60 тоннын нэг вагон цементийг гурван хүн зэрэгцэн буулгах бөгөөд нэг ачигч дангаараа 60 тонныг буулгах аж.
Хамт ажиллаж байгаа ах нар нь Тук хэмээн дуудах Ү.Гантулга энэ жил 24 нас хүрч байгаа гэнэ. Ерөнхий боловсролын сургуулиа төгссөнөөс хойш аав, ахдаа тусалж, ар гэртээ дэм болъё гэсэн Тук цемент буулгаж эхлээд зургаан жил болжээ.
Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Ү.Гантулга бүх нийтийн амралтын өдрөөс бусад бүх өдөр ажилласан гэнэ. Долоо хоногийн долоон өдөр амралтгүй ажилладаг Ү.Гантулга “Ах нар “Залуу хүн залхуурах ч завгүй байвал гоё” гээд байдаг” тухайгаа ч ярив. Өдөрт 60 тонн цемент буулгах нормтой түүний өнгөрсөн зургаан жилийн ажлыг тооцвол нийт 130 мянга гаруй тонн цемент буулгажээ. Өдөр шөнөгүй, зогсоо зайгүй цемент буулгахаасаа Тук шантрахгүй. Харин ч цемент ачих машин нь хурдан ирвэл баяртай нь аргагүй ажлаа хийнэ.
Гурвалжингийн гүүрний “44” барилгын материалын төвд хэд хоногтоо 30 гаруй вагон цемент бууна. Түүнийг нь өөр өөр компанийн 10 гаруй ажилтан нийлж, нэг вагонд гурав гурваараа хуваарилагдаж, буулгах аж. Цемент ачих гэж ирэх “Портер”, “Кантер” маркийн машинууд нэг явалтаараа 10 тонн цемент ачдаг юм байна. Нэг вагон цемент буулгахад зургаан машин хэрэгтэй гэсэн үг. Харин замын түгжрэл, жолооч гээд ачигчаас үл шалтгаалах асуудлуудаас болоод ачааны машин ирэх гэж цаг алддаг гэнэ. Харин энэ талаар Ү.Гантулга “Машинууд ар араасаа хурдан ирчихвэл юухан байх вэ. Нэг вагоныг хоёр цагийн дотор л буулгачихна” хэмээсэн юм.
| ЗУРГААН ЖИЛД 130 МЯНГАН ТОНН ЦЕМЕНТ БУУЛГАСАН Ү.ГАНТУЛГА |
|
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |