Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат эмч, доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгох тогтоол гаргасан байна. Тус тасгийг 1974 онд байгуулсан бөгөөд сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд зүрх судасны болон тархи мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Уг тасгийг үүсгэн байгуулах эхлэлийг Гавьяат эмч Ж.Хайрулла санаачлан, удирдан зохион байгуулсан төдийгүй үе үеийн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэн сургаж, чадавхжуулж байсан аж.
Иймээс 2013 онд тус эмнэлгийн ажилчдын саналаар Мэдрэлийн мэс заслын тасгийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, гавьяат эмч, доктор, профессор Ж.Хайруллагийн нэрэмжит болгожээ. Энэ жил Гавьяат эмч Ж.Хайруллагийн 90 насны ой тохиож буй. Үүнийг тохиолдуулан дээрх ажилчдын саналыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор албан ёсоор баталгаажуулжээ.
| П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасгийг Ж.Хайруллагийн нэрэмжит болголоо |
|
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |